Шууд Chart

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангийн утаанд хэмжилт хийлээ

2026-02-10 10:41:25

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Байгаль орчны улсын хяналтын газар, Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв хамтран салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 дугаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах хаягдал утаанд хэмжилт хийгдлээ.

2026 оны хоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын чанарын индексээр нисэх, мишээл экспо орчим, цэвэр болон хэвийн, Амгалан, 1-р хороолол, Зурагт, 5 буудал, 13-р хороолол, Баруун 4 зам, Цахилгаан станц, Зайсан, Ургах наран хороолол, Налайх, Яармаг, Толгойт, Шар хад, 100 айл, Дамбадаржаа, Хайлааст орчим бага бохирдолтой, харин Баянхошуу орчим агаарын чанарын стандартаас их үзүүлэлттэй гарсан байна.

Улаанбаатар хотод 5 хоногийн дунджаар 500 мянга орчим тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлжээ.

Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр болох тээврийн хэрэгслийн хаягдал утаанд түүвэрчилсэн байдлаар хэмжилт хийж, цаашид авч хэрэгжүүлэх саналыг боловсруулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэхээр ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангийн утаанд хэмжилт хийлээ  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй