Шууд Chart

Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

2026-02-11 12:46:20

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг богино, дунд хугацаанд бууруулах ажлын хэсэг сар шинийн баярыг угтан зах худалдааны төвийг чиглэсэн авто замын ачааллыг бууруулах тухайд үе шаттай зохицуулалтуудыг хийж байна.
Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллах санал гаргаж, аж ахуй нэгжүүд дэмжсэн.
Имарт худалдааны төв шөнийн 00:00 цаг хүртэл, бусад худалдааны төвүүд 2 хүртэлх цагаар үйл ажиллагаагаа сунгасан.
Мөн ачаалалтай 60 байршилд хөдөлгөөн зохицуулалт хийх хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр ажлын хэсгийн хурлаар худалдааны төвүүдийн ойр орчмын зогсоолыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
Имарт худалдааны төв 4 байршилд зогсоол, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд Урт цагааны зогсоолыг нээх асуудлаар ажлын хэсэг очиж ажиллахаар боллоо гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 
 

Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй