Монголын улаан загалмай нийгэмлэг зудын нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээний хүрээнд “Малчдаа дэмжих хандивын аян” өрнүүлж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгч, дэмжлэг үзүүлэх уриалга эхлүүлсэн.
Энэхүү уриалгыг дэмжиж, Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хүнсний багцыг өвөлжилт хүндэрсэн Сэлэнгэ аймгийн Хушаат, Ерөө, Хүдэр сумын 50 малчин өрхөд олголоо.
Хүнсний багцад 1 өрхийн сарын хэрэглээний зүйлс багтсан бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эх гэсэн малчин өрхөд хүргэсэн юм.
2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын хувьд цаг уурын байгууллагаас хийсэн зудын байдлын үнэлгээгээр 11 аймгийн 56 сумын нутгаар цагаан зудтай, 16 аймгийн 77 сумын нутгаар цагаанаар зудархуу гэсэн зураглал гарчээ гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
| Сэлэнгэ аймгийн 3 сумын 50 малчин өрхөд хүнсний тусламж үзүүлжээ | ||
| Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.