Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын 6 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн, тухайн автомашинд зорчиж явсан 2 хүн эсэн мэнд гарч, 4 хүн живсэн дуудлагыг энэ сарын 24-ний 13:18 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эргээс 300 метрийн зайд цооног гаргаж, дроноор тандалт хийн байршлыг тодорхойлж, 6 метрийн гүнээс автомашиныг татан гаргаж, нэрвэгдэгчдийн цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Он гарсаар өчигдрийн байдлаар /2026.02.26/ гол, нуурын мөсөнд цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалаж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

| Буйр нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа | ||
| Үзсэн: 183 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.