Шууд Chart

МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн IV хурал хуралдаж байна

2026-02-27 11:35:48

2026 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн IV хурал зохион байгуулагдана.

Хурлаар МҮЭХ-ны XXIV их хурлаас дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, ерөнхий зөвлөлийн ажлын албаны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, 2025 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, 2026 оны төсвийн төслийг батлах юм.

Мөн хурлаар орон тооны бус дэд ерөнхийлөгчдийн ажиллах чиглэл, журмыг баталж, Эв санааны нэгдлийн сан болон Нийгмийн хамгааллын сангийн журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулах бөгөөд “Сонгино” амралтад хэрэгжиж буй төслийн явцтай танилцаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батална.

Хурлын 2 дахь өдөр Ерөнхий зөвлөлийн гишүүдэд “Google Workspace” хэрэглээний программын сургалт зохион байгуулж, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нартай “Хариуцлага, үр дүнгийн гэрээ” байгуулснаар энэхүү хурлын үйл ажилагаа өндөрлөнө гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээллээ. 


МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн IV хурал хуралдаж байна  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй