Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний 327 дугаар анги болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын нийт 30 гаруй цэргийн алба хаагч 4 нэгж техниктэйгээр хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.
Дорнод аймгийн ЗДТГ-ын цахим хуудаст Халхгол суманд 8 дахь өдрөө ажиллаж буй Зэвсэгт хүчний алба хаагчдад талархал дэвшүүлж, тэдний болон бусад төрийн цэргийн байгууллагын бүлгүүдийн хийж гүйцэтгээд байгаа ажлыг онцолжээ.
2026 оны хоёрдугаар сарын 27-ны 20:00 цагийн байдлаарх Халхгол сумын нөхцөл байдлын мэдээнд "Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Ташгай багт газар дээр нь ажиллан шуурхай арга хэмжээг авч байна. Газар дээр нь үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид маань чиглэл чиглэлийн үүргээ маш хариуцлагатай гүйцэтгэж байна.
Гурюан багийн чиглэлд нийт 16 машин 65 хүн ажиллаж байна. Малчдын хашаа хороо янзлах 66 айл хүсэлт ирүүлснээс 63 янзалж дууссан бөгөөд нэмэлт хүсэлт малчдаас Цогтсүмбэр 3, Ялалт 9 нийт 12 айлаас ирсэн байна.
Уруудсан мал 43199 байхаас 15578 олдсон бөгөөд 27621 олдоогүй байна. 162 хонь 75 ямаа 18 үхэр нийт 255 мал хорогдсон байна.
Өвс, тэжээл тараалт Ялалт 155 өрхийн 95 өрх айлд 155 тэжээл өгч дуусгасан. Цогтсүмбэр баг дээр 7 өрхөд 350 боодол өвс өгсөн байна. Ташгай баг дээр 180 өрх айлын 30 өрх айлд 60 хивэг тэжээл олгосон байна. Нийт 132 өрх айлд 215 тэжээл, 350 боодол өвс тараасан байна" гэсэн байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


| Цэргийнхэн хаваржилт хүндэрсэн халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна | ||
| Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.