Дорнод аймгийн нийт сумын нутгаар 2025 оны 11 дүгээр сард 10-11 удаагийн давтамжтай 4.1-25.0 мм тунадас, 12 дугаар сард 1-6 удаагийн давтамжтай 0.3-8.0 мм тунадас, 2026 оны 1 дүгээр сард 2-8 удаагийн давтамжтай 0.0-3.2 мм тунадас, 2 дугаар сарын 1-24-ний өдөр хүртэл 1-5 удаагийн давтамжтай 0.7-5.5 мм тунадас орсон байна.
2026 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн нийт сумдын нутгаар цасны дундаж зузаан 1-20 см, цасны дундаж нягт 0.10-0.25 г/см3 болж Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Чойбалсан, Сэргэлэн, Цагаан-Овоо, Халхгол сумдын нийт нутгаар "Цагаанаар зудархуу" нөхцөлтэй байна.
Дорнод аймгийн Засаг даргын 2026 оны А/02 дугаар захирамжаар 13 суманд 45 тонн тэжээл, А/50 дугаар захирамжаар 2 суманд 126 тонн өвс, А/73 дугаар захирамжаар 146 тонн тэжээл, А/98 дугаар захирамжаар 19,5 тонн өвсийг үнэ чөлөөлөн, аймгийн Шуурхай штабын 2026 оны 02 дугаар хурлын шийдвэрээр Дашбалбар суманд 3000 боодол өвсийг 3000 төгрөгөөр олгох шийдвэрийг тус тус гаргалаа.
Сумд хуваарилагдсан өвс, тэжээлийг татаж авах, малчдад олгох ажлыг зохион байгуулж байна гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
| Сумдад өвс, тэжээл олгож байна | ||
| Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.