Шууд Chart

Номын аяныг нээж Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс хандивт нэгджээ

2026-03-03 17:04:07

Монголын үндэсний бөхийн холбооноос Бөхчүүдийн соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарласантай холбогдуулан цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Цуврал арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын захын Цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг МҮБХ бөхчүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж байна.

Номын аяныг нээж Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс хандивт нэгджээ.

Тус аянд:

  • Аварга цолтон 10 буюу 10-с дээш ном,
  • Арслан 9 буюу түүнээс олон,
  • Гарди 8-с
  • Заан 7-с
  • Харцага 6-с,
  • Начин 5-с,
  • Аймгийн цолтон 3-с дээш,
  • Сумын цолтон нэг буюу түүнээс дээш ном хандивлах боломжтой юм байна.

Номын аяныг нээж Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс хандивт нэгджээ  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй