Шууд Chart

Чүнгнам-2026” багш солилцооны хөтөлбөрт 16 багш шалгарчээ

2026-05-10 13:53:34

Чүнгнам-2026” багш солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явагджээ.

Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд багш нарын цахим технологийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлуулах зорилготой хөтөлбөр юм.

"Чүнгнам-2026" багш солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад 187 багш материалаа ирүүлснээс шилдэг 16 багш шалгарчээ.

Сонгон шалгаруулалт 13 төрлийн шалгуураар явагдсан байна.


Чүнгнам-2026” багш солилцооны хөтөлбөрт 16 багш шалгарчээ  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй