Шууд Chart

Улсын хэмжээнд 15 099 сувилагч ажиллаж байна

2026-05-12 09:32:27

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэдэг болсон.

Энэ жилийн Олон улсын сувилагчдын өдрийг “Цогц чадамж – Сувилагчийн үнэ цэнэ” уриан дор тэмдэглэж байна. Сувилагч бол хүн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хүч юм.

Өнөөдөр Монгол Улсад 15 мянга гаруй сувилагч эх орны өнцөг булан бүрд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2025 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 16 093 их эмч, 15 099 сувилагч ажиллаж байгаа аж. Нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 214, нэг сувилагчид ногдох хүний тоо 228 байна.


Улсын хэмжээнд 15 099 сувилагч ажиллаж байна  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй