
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр зарим гишүүн ингэж дахин дахин гадаад улсаас зээл тусламж авч байгаа нь эргээд төсөвт өр болно гэдгийг хэлж эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн бол энэ бүхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал тайлбар хийсэн юм. Тэрээр өнгөрсөн 2012 онд намайг анх Эрүүл мэндийн яамыг авахад өвчтөн нь үзүүлж чаддаггүй, үзүүлээд онош нь тогтоогддоггүй байсан. Энэ талаар өмнө нь чуулганы хуралдаанд хэлж байсан. Харин одоо бол өөр болсон гэдэг тайлбарыг хийлээ. Н.Удвал сайдыг ийнхүү тайлбар хийж байх хооронд цаг нь дууссан тул микрофон нь хаагдлаа. Хэлж байсан үгээ дуусгаагүй сайд үргэлжлүүлэн ярихыг хүсэхэд УИХ-ын дарга З.Энхболд дургүйцэн “Сайдын микрофон ч гэсэн хугацаатай. Тэгээд ч гудамжинд явж байгаа мэт хашгирах хэрэггүй”-г сануулсан юм.
З.Энхболд: Н.Удвал сайд гудамжинд явж байгаа мэт хашгирах хэрэггүй | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.