Шууд Chart

Эрүүл мэндийн салбараа “сэхээнээс” гаргахсан

2014-10-10 09:46:49

Энэ салбарт ажил амьдралын маань ихэнх хэсэг холбоотой болохоор нэг их шүүмжлээд гоочлоод байхыг хүсдэггүй л дээ. Харамсалтай нь хэлэхгүй, дуугарахгүй байж боломгүй алдаа, доголдол алхам тутамд тохиолдоод байхаар тэвчээр алдагдах юм. Нас ахиад ирэхээр ямар ч хүн эмнэлэг эмч бараадах шаардлага байнга гардаг нь жам ёсных биз. Түүнээс болоод ч тэр үү эмнэлгийн байгууллага, эмч, ажилчдынхаа зан харьцаа, үйлчилгээний чанар байдлыг илүүтэй мэдэрдэг,  анзаардаг болчихож. Эрүүл мэндийн салбар ийнхүү доройтоход миний оролцоо тодорхой хэмжээгээр байсныг үгүйсгэж чадахгүй л дээ.

Ингэлээ гээд дуугүй суух аргагүй. Учир нь эмч, эмнэлгийн ажилтнуудын гаргасан өчүүхэн төдий алдаа хэчнээн олон хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой нөлөөлөх талаас нь харахаас яахав. Эрүүл мэндийн сайдаас эхлээд бүх шатны эмнэлгийн удирдлагууд, эмч ажилчид бичсэн зүйлд маань хэрхэн хандахыг мэдэхгүй юм. Ямар боловч эмнэлэгт хандагсдын цөөнгүй  нь дор дурдах санал шүүмжлэлийг хэлэх байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Эмч нар маань их залуужиж, гадаад, дотоодод мэргэжил эзэмшин, хэл устай ч болж, бас янз бүрийн шинэ багаж төхөөрөмж эзэмшсэн нь магтахаас аргагүй сайн хэрэг мөн. Гэвч ийм байдал нь нөгөө талаасаа эмч, өвчтөн хоёрын шууд холбоог улам холдуулж, чирэгдэл, дамжлага нэмэгдүүлэхийн зэрэгцээ, эмч нарт итгэл алдрах нэг шалтгаан болж байна. Аливаа хүн өвчин зовлон тусахын цагт эмч, эмнэлэгт хандахдаа зовиур шаналгаагаа сайн хэлье, судсаа бариулья, цээжээ чангуулья  гэхчлэн аль болох эмчтэйгээ шууд холбоог хүсэж ирдэг.

Хүүхэд гар хөлөө юманд цохиж, өвдөхөөрөө ээж, аавдаа уйлан гүйж очдог доо. Ээж, аав, эмээ, өвөө нь толгойг нь илээд, өвдсөн газар нь үлээгээд өгөхөөр зүгээр болдогтой зүйрлэж болох юм. Гэтэл итгэж \ итгэж гэдэг нь дээр дурдсан хүүхэд шиг гэж ойлгож болно \ очсон эмч нь ганц нэг зүйл асуугаад бараг нүүр өөд харалгүй шахам баахан шинжилгээ бичээд өгчихдөг. Хоёр, гурван өдөр гүйж, дугаарлаж байж нөгөө шинжилгээнүүдийг нь гүйцээгээд эмчдээ одоо л үзэх байх гэсээр ирвэл, шинжилгээг нь гүйлгэж хараад  хоёр, гурван эмийн жор бичиж өгөөд л болох нь тэр. Бас болоогүй бичсэн эмийг нь авах эмийн санг тун сайн зааж өгнө гээч. Өөр эмийн санд байхгүйг сануулахаа ч мартахгүй.

Ядаж байхад шинжилгээ, үзлэгүүд бүгд төлбөртэй. Зах зээлийн нийгэмд өөрөөр яахтай ч билээ. Зарим шинжилгээний өртөг нь ЭМ-ийн сайдын сар сараар нь хуваан батлаж өгсөн 55 мянгаас  нь даваад явчихна. Жишээ нь, зүрхний эхо гэх оношлогоо нэг удаа харуулахад 40 гаруй мянган төгрөг, шээсэнд альбумин үзэх шинжилгээ мөн л тэр орчим. Ахмадууд ихэнхдээ зүрх судасны өвчинд өртдөг болохоор зүрхний бичлэг, зүрхний ЭХО хоёрыг хийлгэж л таарна. Тиймээс халаасандаа хэдэн төгрөггүй бол бүрэн оношлуулах боломжгүй гэсэн үг. Уг нь урьдчилан сэргийлэх үзлэг үнэ төлбөргүй байхаар заагдсан ч  амьдрал дээр хэрэгжих нь тун ховор. Жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд энэ зовлонг хамгийн их мэдэрдэг юм. Тэдний  хувьд хуулийн дээрх заалт бараг хамаарахгүй.  Ер нь ямар ч хүн сар бүр шинжилгээ хийлгээд байхгүй нь ойлгомжтой.

Тиймээс шинжилгээний зардлыг сар сараар биш жилээр, ядаж улирлаар тооцдог бол мөн ч нэмэр болно доо. Гол нь тэдгээр шинжилгээг эмч нар өөр хооронд нь харьцуулан үзэж, дундаас нь эмчилгээнийхээ чиглэлийг тогтоодог бол ч яая гэхэв, гүйгээд л байхаас.  Ямар ч өвчин эмгэг тодорхой үе шат, хоног хугацааны хооронд идэвхжээд өнгөрдөг болохоор ингэж өртөөлж гүйх зуурт илаарших нь цөөнгүй. Орчин үед өвчнийг нь мартагнуулах иймэрхүү арга хэрэглэдэг болсон байхыг хэн мэдлээ. Яагаад ингэж бодов оо гэвэл бичсэн эмүүд хоорондоо харшилж байгаа тухай нэг эмчид хэлээд орхисон чинь их л ундууцаж, та эмч хийхээ болиод хэдэн жил болж байна гэж байна. Хорь шахам гэлээ. Нөгөө эмч орчин үед өвчнийг оношлох, эмчлэх арга үндсээрээ өөрчлөгдсөн. Бараг л таны үе өнгөрсөн. Дуугай л өгсөн эмийг уу гэх нь холгүй.

Бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдсэн нь үнэн л дээ. Гэхдээ иргэдэд хүрдэг, бас өөртөө олж үздэг мэдээлэл эрс нэмэгдсэн гэдгийг анзаарах л хэрэгтэй байх. Жижигхэн боловч анхаарах л зүйлийн нэг байх. Ийнхүү эмч, шинжилгээ, тэр бүрт дахин дахин авах дугаарын бичиг гэхчлэн гүйсээр байх хооронд өвчин нь хүндэрсэн, бүр амь насаа алдсан тохиолдол гарсныг мэдэх болохоор бичлээ. Чихрийн шижин гэж айхтар өвчин газар авч, цаашдаа улам нэмэгдэх хандлагатай болсныг эмч, эрдэмтэд ярих. Тэр ч байтугай энэ өвчин олон өвчний үүсэх шалтгаан болоод зогсохгүй, нас баралтыг нэмэгдүүлж байгаа гэнэ. Уг өвчнөөр өвчлөгсөд эмнэлэг бүрийн дэргэдэх нэгжид \ кабинет гэнэ \ бүртгэгдэж, хяналтад орох ба сар бүр үнэгүй эм, тариа авдаг журамтай. Хөөрхий өвчтөнүүд сарын сүүлч болж, эм, тариа нь дуусах дөхмөгц түгшиж, эмч нөгөө жорыг нь элдэв шахалт, барьцаагүй бичиж өгдөг болов уу яах бол хэмээн зовно. Сахарын гэх өвчин туссан хүмүүс бүгд л үүнийг хэлнэ дээ.

Сарын эхэнд эмээ авах гэж нэг дор цуглардаг болохоор зовлон, жаргалаа хуваалцаж, бас ямар эмчилгээ сайн, мууг ч зөвлөлдөөд авдаг юм. Тэртээ тэргүй төгс эдгэрдэггүй нь тодорхой эмгэгтэй тэдэнд тэр эм тариаг нь “зовоолгүй” шиг бичээд өгчихдөг бол аштай юу л гэцгээнэ. Цаанаасаа шаардлага, хяналт шалгалт хатуу байдаг гэсэн. Дээр үед инсулин гэх тариа их ховор байсан болохоор бараг л хар тамхитай адилхан дамлагдах, хэн нэгнийг дарамтлах, барьцаа болгоход ашиглаж байсан баримтууд байдаг. Манай улс хаа очиж ийм байдалд хараахан хүрээгүй байх. Нөгөө талдаа  хяналтын хүмүүсээ үзэж, хүндрэлээс сэргийлэх нь яах аргагүй эмчийнх нь ажлын үр дүнг харуулдаг тул ойр ойрхон үзэж, шинжлэх шаардлага гардаг нь үнэн. Тиймээс эмчийг буруутгах нь үндэслэлгүй. Ихэнх эмнэлгүүдэд үнэгүй олгодог эм тарианы төсөв нь байнга дутуу ирдэг тул түрүүлж ирсэн, эсвэл эмчдээ арай ойртож чадсан хэсэг нь эм тариагаа олж авах бөгөөд бусад нь эмийн сангаас өндөр үнээр худалдаж авна. Үхэлтэй нь биш. Нэг нэр хүндтэй өвчтөндөө эмч нь “...улсын төсөв хүндрэлтэй байгаа болохоор...” гээд хэлчихсэн чинь цаадах нь “ Юу яасан улсын төсөв. Чамд ямар хамаатай юм. Санаа тавьдаг дарга сайд нар л зовно биз.

Чи хүнээ үзээд шаардлагатай эм тариаг нь өгөөд л явах ёстой тангарага өргөсөн эмч биз дээ. Улсын төсөвт тааруулж өвдөх ёсгүй биз дээ” гэхчлэн загнасан гэж байгаа. Хөөрхий тэдгээр өвчтөнүүдийн эм тариа улсын төсөвт дарамт учруулахаар их биш гэдгийг мэддэг болохоор ингэж зэмлэсэн хэрэг л дээ. Өөр нэг анхаарах зүйл бол эмчийн үзлэг. Анагаахын сургуульд заалгаснаар бол эмчийн үзлэг гэдэг дор хаяж хориод минут шаардсан иж бүрэн, дараалалтай л байдаг сан. Цээжийг тогших /уушгины байдлыг шалгаж байгаа хэрэг/, хэвлийг дарж элэг, дэлүү, бөөрийг тэмтрэх гээд тоочвол зөндөө л арга барил байдаг. Үүнээс үүдээд сайн дотрын эмч өвчний 70 хувийг оношлож чадна гэж багш нар маань сургадагсан. Одоо бол хүний бараг бүх эрхтэнгээр нь салгаж, зөвхөн өөрт нь оноосон эрхтнийг л дагнан үздэг нарийн мэргэжлийн гэх эмч нартай болсон учир хүнийг иж бүрэн үзэж, төгс оношлох боломж үндсэндээ өнгөрсөн аж.

Нөгөө “нарийн” эмч нар чинь өвчин үүсэхэд нөлөөлсөн бусад хүчин зүйлийг мэдэхгүй, мэдэхийг хүсэх ч үгүй тул голдуу л шинж тэмдгийн эмчилгээ хийгээд бусад эрхтэн тогтолцоог хайхрахаа больсон гэхэд  хилсдэхгүй. Ихэнх том  эмнэлгүүд зүрхний бичлэг хийдэг, зүрхний ЭХО хардаг, зүрх судасны  гэсэн гурван эмчид дугаарлан байж ганц зүрхээ үзүүлдэг. Гурвуулаа л зүрх судасны нарийн мэргэжилтэй. Ядаж тэр “нарийн” эмч нарынх нь өрөө өөр өөр давхарт хоорондоо зайтай, харилцан зөвшилцөх, харьцуулан оношлох боломжгүйг яана. Нэг цонхны үйлчилгээ гээд зарим яам, агентлагууд хэрэгжүүлээд байна даа. Манай эмнэлгүүдэд ийм үйлчилгээ яагаад байж болдоггүй юм бол. Зүрхээ үзүүлэхийн тулд гурван өдөр явж нэг мэргэжлийн гурван эмчид дугаарлуулах нь өвчтэй хүмүүст хичнээн чирэгдэлтэйг бодолцох л ёстой баймаар. Өөр нэг ноцтой ч гэмээр үзэгдэл бол олон эмчилгээ, үйлчилгээ төлбөртэй болсон явдал.

Ялангуяа мэс заслын төрлийн эмчилгээ бол нэг хоёр зуун мянгаас эхлээд хэдэн арван сая хүрнэ. Жишээ нь, хорт хавдартай хүмүүсийн шархыг битүүлэх үдээс гэхэд л хоёр, гурван сая төгрөг. Мэс ажилбар үр дүнтэй болох эсэхээс үл хамааран авдаг мөнгөө л авна. Улс тэр хадаасыг нь хангаж чадахгүйгээс хойш яалтай ч билээ. Хувь хүний юмыг зүгээр хэрэглэлтэй биш. Мөнгө яахав эрүүл байвал олж л таарна. Харин мөнгө авсны дараа мэс ажилбар нь амжилтгүй болсон тохиолдолд хүлцэл өчөөд хагас мөнгийг нь ч болтугай  буяных нь ажилд зориулаад өгчихдөгсөн бол ч арай хүнлэг үйлс болох юм даа. За энэ ч дүүрч, амжилтгүй тохиолдол цөөн гардаг гээд орхиё.

Дурдахгүй үлдээж боломгүй нэг тохиолдол гарсныг товчхон өгүүлье. Нэг хөгшин эмчийн зөвлөснөөр нүдний болор солиулах болж. Тэр нь 600 мянган төгрөгийн үнэ өртөгтэй гэнэ. Мөн л төсөв хөрөнгийн дутагдлаас болоод солих болрыг нь гадаадаас хувь хүн оруулж ирээд хэрэгтэй эмнэлэгт нь өгдөг бололтой. Болор солих эмчилгээ хоёр гурван янзаар хийгддэг юм байна. Нэг нь хуучин аргаар жижигхэн зүслэг хийж болрыг нь аваад оронд нь уян болор суулгана. Төлбөр нь 300 мянга орчим төгрөг. Нөгөө арга нь ямар нэг зүслэг хийхгүй, тусгай тариураар хуучин болрыг соруулж аваад шингэн болор шахдаг. Энэ нь 600 мянган төгрөг. Ингээд нөгөө хөгшин боловсронгуй, бас зовиур шаналгаагүй аргыг сонгож. Ажилбар тав, арван минутаас хэтрэхгүй гэсэн тул бүр ч санаа амарч. Зуу дөхөж буй өндөр настай хүнд болгоомжтой сайн хандаж буй биз ээ хэмээн хүүхдүүд нь итгээд  хүлээж л дээ. Юун 5 минут, цаг шахам болмогц түгшихээс яахав. Удаж удаж тэргэнцэр дээр түрүүлэн гарч ирэхдээ царай нь тун ядруу, дуу шуугүй.

Болор нь солигдоогүйг сонссон хүүхдүүд нь эмчийг нь хүлээсэн ч хагалгааны өрөөнөөсөө гарч ирсэнгүй. Өөр эмчээр дамжуулан болроо солихын тулд мэдээ алдуулах тариа хийсэн чинь судас таарч цус алдаад зогсдоггүй, тэгээд болор солихоо больсон. Цус тогтож, хавдар буурсны дараа асуудлыг дахин ярина гэж хэлүүлсэн гэнэ. Шинэ аргаар бол ямар ч мэдээ алдуулалт, зүсэлт энэ тэр байхгүй, шууд тариураар хатгаад болох учиртай. Дам сураг сонсвол шинээр биш хуучин \ хямд \ аргаар ажилбараа хийх гээд бүтэлгүйтсэн бололтой. Тэдний бүтэлгүйтэх ч яамай. Өндөр настай хүний эрүүл мэндээр ингэж аз турших нь эмгэнэлтэй. Мөнгө төгрөгөө л хэмнэх гэсэн биз. Цалин хангамж муутай улсад иймэрхүү арга байхыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ л гол нь мөнгөндөө биш, үр дүн нь сайн байх учиртайг мэдэхгүй баймгүй. 100 шахаж буй настай хөгшинд шахдаг болор уу, чихдэг болор уу ялгаа юун гэж бодсон байлгүй хэмээн ухаан санаа саруул нөгөө хөгшин ихэд унтууцаад, дахиж наад эмнэлэг рүү чинь зүглэхгүй шүү гэж хүртэл хатуурхсан байгаа юм. Их л гомдсон хэрэг. Ингээд бичээд байвал алхам тутамд л хүнд суртал чирэгдлээс гадна, хамгийн чухал байх учиртай зан харилцааны соёл. Бүгд л ажилдаа түүртсэн, уур бухимдалтай, хэг ёг гэсэн ширүүн, ихэрхүү харилцаатай. “Гуйх хүн бөхийж, гуйлгах хүн гэдийнэ” гэдэг уриатай юм болов уу гэхээр. Жишээ нь, улсын эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд хоёроос гурван  өглөө эртлэн босож, өлөн элгэн дээрээ очиж дугаарлах ёстой. Хамгийн багаар бодоход 1-2 цагийн ажил болно. Ажил юу байхав дугаарлаж сууна гэсэн үг. Харин томоохон эмнэлэг бүрийн дэргэд байх хувийн шуурхай \ экспресс гэх юм билээ \ лабораторид бол ямар ч чирэгдэлгүй бүх шинжилгээгээ өгөөд өдөрт нь хариугаа авч болно. Ялгаа нь төлбөртэй. Улсын эмнэлэгт байхгүй оношлуурууд хувийн лабороторид үргэлж л байдаг нь сонин. Бас нөгөө төсвийн хүндрэл нь байх л даа.  Цөөхөн баримт дурдлаа.

Эрүүл мэндийн сайд энэ 10 дугаар сарыг “Ахмадуудын сар” гэж зарласан байсан. Бодвол ахмадуудад илүү сайн үйлчлэх утгатай л сар болов уу. Тэр талаар мэдэж байгаа, хэрэгжүүлж байгаа газар надад л лав тааралдсангүй. Ерөнхийдөө бол эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтээд сарвалзаж байна биш үү. Эмч, эмнэлгийн ажилтнууд буруутай гэж үү. Харин ч эсрэгээр, тэд хариугүй бага цалин хангамжтай ч чадлаараа л зүтгэж, олон мянган хүний амь насыг хамгаалсаар явааг хүлээн зөвшөөрөх ёстой. Гагцхүү энэ салбарт бүтцийн, бодлогын томоохон өөрчлөлт хийхгүй бол сэхээнээс гарч чадахгүй болчихож. Тэмүүжин сайд муу хэлүүлэн хэлүүлэн хууль цагдаагийн байгууллагад шинэчлэлт хийж байна. Яг л ийм шинэчлэлийг үйлчлүүлэгчид төдийгүй салбарынхан бүгд хүсэж байна. Барилга барих, түргэний машин тараах, өндөр үнэтэй хэдэн багаж төхөөрөмж авах зэрэг бол шинэчлэл биш шүү дээ. Даатгалтай хүн хүссэн эмч, эмнэлэгтээ очдог болохоос эхлээд эмч, ажилчид өндөр цалин хангаж авах, тэр хэрээрээ сайн үйлчилдэг байх тогтолцоонд шилжих, сумын болон өрхийн эмнэлгүүдэд хамгийн сайн эмч нар ажиллах сонирхол төрүүлэх боломж баталгаажуулах, хувийн сайн эмнэлгүүдийг бодлогоор дэмжиж татвараас чөлөөлөх, нэмэлт даатгал төлсөн иргэдэд зориулсан эмнэлэг, сувилалууд байгуулах, тэтгэвэртээ гарсан эмч, сувилагч нар хүн үзэж, зөвлөгөө өгөх боломжийг дэмжиж, урамшуулдаг, байр саваар хангах гэхчлэн хиймээр ажлууд ч байгаа л харагдах юм.

Олхонууд ШААБАР

Нийтэлсэн: Олхонууд ШААБАР

Эрүүл мэндийн салбараа “сэхээнээс” гаргахсан  
Үзсэн: 4492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.95.xxx [124.158.95.xxx] 2014-10-12 19:58
udval emgen unshaad shaabaraas shaah sanaagaa oloochee tolgoigui yamnii tolgoilogch tsarailchihaad
185.64.196.xxx [185.64.196.xxx] 2014-10-10 23:21
Uuruu eruul mendiin salbariig abilgaliin salbar bolgoo bizdee,yu hiiseng sain sanahgyu l um bn shuu
182.160.5.xxx [182.160.5.xxx] 2014-10-10 21:16
Эрүүл мэндийн салбар үнэхээр хэцүү ялангуяа өрхийн эмч нар хүүхдийг маань салхин цэцэг гээд бүр эдгэхгүй болохоор нь халдвартад үзүүлсэн чинь салхин цэцэг биш арьсны өвчин байна гээд арьсны төвдээр ирж байж түүхийгээр өвдсөнийг нь мэдсэн шүү хн
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2014-10-10 20:29
saijirna
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2014-10-10 20:28
sha sha hytadaas said urival saisarna
58.142.211.xxx [58.142.211.xxx] 2014-10-10 20:22
za neg yuman deer sanal niilj chadahgui ni ee. Odoo uyed ovchtong 20 min ileed suuj baidag emch ta delhiin ali ch buland ereed olohgui shuu. ene balai setgehuigees salah tsag negent bolsooon.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-10-10 19:49
Zov,zov.Bi mashina 3,200.000 togrogoor daatguulsan.Getel eruul mendiin daatgald jild 10.000 togrog l toldog tegeheer minii ami nas yamar ochuuhen unetei ve gej bodogdloo.
121.88.214.xxx [121.88.214.xxx] 2014-10-10 19:16
unaj yavaa mashinaasaa dooguur unelgeetei mongolchuud shuu dee. jild mashinaa daatguulahad hed bdag bilee. harin uuriin eruul mendiin tuluu 1 jild 8500 orchim l tugrug tuldug sh dee ajilgui, orlogogui, niigmiin emzeg buleg neriin door. emneleg, emchiin uzleg, hevteh daraalal huleelgetei bolsnii shaltgaaniig irged uursduusuu asuusan ni deer biz. tanil talaaraa emch emnelgiin ajilchdiig daramtlan baij ocher dugaar dairan uilchluulj busaddaa gai bolon daraalal ih uusehed mash iheer nuluuldug. daraalliin daguu gesen ug helbel aash muutai ene ter geed doromjilj ugnu. iim bhad ene salbart yamar emch, emnelgiin ajilchid uram zorig duuren ajildaa setgel hangaluun ajillah yum be.
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2014-10-10 16:14
Шаабар Жамбалжав хоёр ЭМЯ-г самарсан гарууд шүү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-10-10 15:31
Авилгачин хулгайч шоронгийн этгээдийн монгол төрд гай болж байгаагийн нэг илрэл бол Удвал эмгэн мөн ч гайтай хөөтэй авилгачин юм даа ЭМ-ийн салбарыг бүрэн дампууруулж дууслаа
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2014-10-10 15:23
САНАЛ НЭГ БАЙНА. ШИНЭЭР ТОМИЛОГДСОН САЙД НАР ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ МАШ ДУРТАЙ ЭНЭ БОЛ БИЗНИС ЭНГИЙН БӨГӨӨД ДАЛДЛАГДСАН САЙН АРГА. ДАРАА НЬ НӨГӨӨ ШИЛДЭГ АППАРАТ АЖИЛЛАХ ЭСЭХ НЬ САЙД ДАРГА НАРТ ОГТ ХАМААГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ТЭД МӨНГӨӨ ОЛСОН БОЛОХООР ТУХАЙН АППАРАТНЫ АШИГЛАЛТ ХЭРЭГЦЭЭ ЕР ТЭДЭНД ХАМААГҮЙ МОНГОЛ УЛС ЭМНЭЛЭГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТОМ АГУУЛАХ БОЛООД БАЙНА
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-10-10 15:16
Маш зөв сэдэв хөндөж бичсэн байна. Батбаяр гуайд баярлалаа. Заавал дүүрэг, улсын эмнэлэгт шинжилгээ өг гэж шахдаг /Баянгол эрүүл мэндийн нэгдэл/. Хувийн лабораторийн шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжилгээ өгөхөөр дор хаяж гурван өглөө өлөн ирж, эмнэлэг дээр 12 цаг хүртэл өлөн байх болдог. Иймэрхүү л байгаа шүү дээ. Үнэнийг бичсэн байна. Үнэнийг хэлсэн хүн рүү бүү дайрцгаа.
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2014-10-10 14:55
МОНГОЛ УЛСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ АВААД ЯВАХ ЧАДВАРТАЙ ХҮН АЛГА УУ. ЗААВАЛ ТӨР ЗАСГИЙН ЛУЙВАРЧДЫГ ТАВИХ ГЭЭД БАЙХ ЮМ. МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ОЛОН ТҮМНЭЭС ТАВИЛДАА!!!!!!!!
150.59.246.xxx [150.59.246.xxx] 2014-10-10 14:22
bullshit. bugd eniig medej baigaa shde. yu geh geed baigag chin oilgsonchgui... munguui unegui bolhoor ingej biagaa yu.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-10-10 14:12
Лав л Шаабарыг сайдаар тавьж болохгүй шүү Та минь Сонирхол байгаа нь харагдаад л байна шүү дээ??????
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-10-10 14:09
Шаабар минь чиний л эхлүүлсэн ажил ийм байалд хүргэж байна. Нэг их гэм зэмгүй хүний царай гаргаад шудрага дүр исгээд ийм зүйл бичиж,бусдын толгой **********лдгээ больвол яасан бэ.Яг нарийн ярьбал Монголын эрүүлийг хамга******** гэж хэвшиж тогтсон сайхан байгууллагыг өөх ч биш, булчирхайч биш болгосон хүн гэвэл чи шүү дээ.Ёстой энэ авралын байгууллагын тогтсон хэв шижийг дотроос устгах гэж ханцуйндаа сэмхэн ********** барин орж ирсэн хүнийг Гүнээ та хоёрыг гэж мэдэх хүмүүс нь ярьдаг билээ шүү дээ.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-10-10 14:09
Шаабар минь чиний л эхлүүлсэн ажил ийм байалд хүргэж байна. Нэг их гэм зэмгүй хүний царай гаргаад шудрага дүр исгээд ийм зүйл бичиж,бусдын толгой **********лдгээ больвол яасан бэ.Яг нарийн ярьбал Монголын эрүүлийг хамга******** гэж хэвшиж тогтсон сайхан байгууллагыг өөх ч биш, булчирхайч биш болгосон хүн гэвэл чи шүү дээ.Ёстой энэ авралын байгууллагын тогтсон хэв шижийг дотроос устгах гэж ханцуйндаа сэмхэн ********** барин орж ирсэн хүнийг Гүнээ та хоёрыг гэж мэдэх хүмүүс нь ярьдаг билээ шүү дээ.
124.158.95.xxx [124.158.95.xxx] 2014-10-10 10:53
яг үнэн бичжээ, Удвалд л энийг уншуул
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2014-10-10 10:51
Za tar nar odoo bolij yz.manaix shig eruul mendiin sistem ni ogt ynegyi, denduu xymd oron bxgyi shde.Bux ym ni iim unegyi bolxoor ene salbar yaj xogjix ym. Ta nar gaduur xool idexde ganc tabag xoolondoo 40-50 myngiig duugyi ugdug bizde !!! Uuriinxuu tuluu xedxeen xalrat tugrug uguxgyi tegd yax gesen xumuus be aan.Naad zurxnii exog chin l gexed solongost neg udaada 500-800 myngaar xardag ym. Uls ni mungu uguxgyi shine bagaj tuxuurumj oruulj irexgyi bolxoor xuurxii xuuxduud ubchtei xumuus chaddag n gadaad ybaad chadaxgyi ende uchraa olno. Dandaa xoish tatsan ylam unegyi ym nexej bxaa boliochee
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-10-10 10:44
Шаабар минь чиний л эхлүүлсэн ажил ийм байалд хүргэж байна. Нэг их гэм зэмгүй хүний царай гаргаад шудрага дүр исгээд ийм зүйл бичиж,бусдын толгой эргүүлдгээ больвол яасан бэ.Яг нарийн ярьбал Монголын эрүүлийг хамгаалах гэж хэвшиж тогтсон сайхан байгууллагыг өөх ч биш, булчирхайч биш болгосон хүн гэвэл чи шүү дээ.Ёстой энэ авралын байгууллагын тогтсон хэв шижийг дотроос устгах гэж ханцуйндаа сэмхэн хутга барин орж ирсэн хүнийг Гүнээ та хоёрыг гэж мэдэх хүмүүс нь ярьдаг билээ шүү дээ.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-10-10 10:20
uneheer chuhal sedev hundjee, Mongold zah zeeliin niigemd hul niiluulj alhaj chadahgui bgaa hoyor tom salbar bii gej boddog, neg n medeej eruul mendiin salbar, nuguuduh n niitiin teever. Uvduhgui shig bh yumsan gej muruuduh yum bna sh dee burhan min!
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-10-10 10:18
uneheer zuv bichjee, Mongold elgeeree hevtsen 2 gazar bh shig bgaa yum, neg n medeej emneleg, nuguuduh n niitiin teever, emnelegt ochihgui eruul saruul baih yumsan gej l muruuduh bolson sh dee burhan min!

Бидэнтэй нэгдээрэй