Шууд Chart

Гранд Мастерсын дэлхийн аваргын тэмцээний эхний өдөр Монголын тамирчид таван хүрэл медаль хүртлээ

2025-11-05 11:02:42

Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцлоо.

Манай багийн тамирчдаас

  • M1 ангиллын -60 кг жинд — Б.Сайнтөр хүрэл медаль
  • M2 ангиллын -60 кг жинд — Б.Энхтөр хүрэл медаль
  • M2 ангиллын -66 кг жинд — П.Амаржаргал хүрэл медаль
  • M2 ангиллын -73 кг жинд — Д.Алтансүх хүрэл медаль
  • M2 ангиллын -81 кг жинд — Р.Анхбаатар хүрэл медаль тус тус хүртлээ.

Ийнхүү манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд эхний өдрөө таван хүрэл медаль хүртэж, Монголын далбаагаа мандууллаа.


Гранд Мастерсын дэлхийн аваргын тэмцээний эхний өдөр Монголын тамирчид таван хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй