Шууд Chart

Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болсноо зарлажээ

2026-06-08 11:55:58

 

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тулаанч, гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болсноо зарлажээ. Тэрбээр нэг сарын АНУ-ын Оклахома мужийн Тулса хотод болсон сонирхогчийн боксын Америкийн аварга шалгаруулах “Golden gloves” тэмцээний 54 кг-ын жинд түрүүлж, алтан бүсний эзэн болсон байна.  

Иймээс дахин сонирхогчийн боксын тэмцээнд оролцохгүй. Харин энэ мөчөөс мэргэжлийн бокст тулалдахаар бэлтгэлээ эхлүүлж байгаа аж.

Гавьяат тамирчин М.Нандинцэцэг 2005 оноос боксын спортоор хичээллэхдээ Монгол Улсын 11 удаагийн аварга болоод зогсохгүй дэлхийн цомын мөнгө, ААШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл, Азийн наадмаас нэг хүрэл, ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж байсан.


Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болсноо зарлажээ   
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй