Шууд Chart

Баянгол дүүргийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамруулна

2026-06-16 12:41:44

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Хассуурь сантай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн 120 тусгай хэрэгцээт хүүхдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд амжилттай хамрууллаа.

Баянгол дүүргийн хэмжээнд нийт 1,100 орчим тусгай хэрэгцээт хүүхэд бүртгэлтэй байдаг. Иймд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зорилтын хүрээнд бүх хүүхдийг үе шаттайгаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус үзлэгээр
- Мэдрэл
- Цусны эмгэг
- Чих, хамар, хоолой
- Зүрх, судас
- Үе мөч
- Мэс засал
- Хоол боловсруулах эрхтэн
- Шүд
- Нүд
- Бөөр, дотоод шүүрэл зэрэг олон чиглэлээр иж бүрэн оношилгоо хийгдлээ.

Эдгээр үзлэг нь хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, цаашдын эмчилгээ, хяналтыг зөв төлөвлөхөд онцгой ач холбогдолтой юм.

 Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлгүүдэд туулах чадвар сайтай яаралтай түргэн тусламжийн автомашин олгохоор ажиллаж байна.

 Цаашид иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай, тав тухтай орчинд хүргэхэд анхааран ажиллах болно гэж Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуяг мэдээллээ.


Баянгол дүүргийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамруулна  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй