Шууд Chart

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна

2026-06-16 13:18:20

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө (2026.06.16) үргэлжилж байна.

Ерөнхий хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал даргалж байна.

  • Туулын хурдны замын төсөлд хийсэн аудитын талаар
  • Зам тээврийн яамны бодлого ба нийслэлийн зам тээврийн мега төслүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо (Туулын хурдны зам, Метро, Дүүжин тээвэр, Тойрог 1, 2-р зам , Трам, Тусгай замын автобус зэрэг )
  • Туулын хурдны замын төслийн хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд, авсан арга хэмжээ;
  • Туул хурдны замын төслийн хүрээнд хийсэн худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт;
  • Туулын хурдны замын төслийн төсвийн зарцуулалт, холбогдох баримт бичигт хийсэн дүгнэлт;
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон нийслэлийн бүтээн байгуулалтын бодлогын уялдаа холбоо, төслүүдийн хэрэгжилтийг сайжруулах санал, дүгнэлт
  • элбэ дэд төв орон сууцжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл батлагдсан үйл явцын талаарх танилцуулга;

Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, Сэлбэ 20 минут хот төслийн төсвийн гүйцэтгэл, холбогдах баримт бичигт хийсэн дүгнэлт сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, мэдээллийг сонсож байна.


“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна  
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй