Шууд Chart

Цагдаагийн ажилтны гэргий нар шагнал хүртлээ

2014-10-12 08:06:07

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс алба хаагчдын ажлын ачааллаас үүдэлтэй сэтгэл санааны болоод стресс бухимдалыг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багийг урьж ажиллуулж байгаа юм байна.

Тэд тус хэлтсийн алба хаагчидтай ганцаарчлан болон багаар уулзаж буйгаас гадна өнөөдөр 10 алба хаагчий гэргий нарт  “Халамжит хань“ өргөмжлөлийг гардуулжээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн шуурхай албаны жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганзоригийн гэргий Л.Дашдэлэг, хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ч.Машбаярын гэргий Р.Доржханд нарыг хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан цагдаагийн алба хаагчийн хүнд хүчир, цаг наргүй ажлыг ойлгож, найдвартай ар тал, түшиг нь болж, дэмжин тусалж, үнэн ч зөвлөх нь байж чаддагт талархал илэрхийлж, санал сэтгэгдэлийг нь сонсчээ.


Цагдаагийн ажилтны гэргий нар шагнал хүртлээ  
Үзсэн: 1617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй