Шууд Chart

Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөр боллоо

2014-10-13 09:41:18

Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” энэ сарын 11, 12-нд Чингисийн талбайд болж өнгөрлөө.  Өдөрлөгт ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон 1, 2, 3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан үнэ төлбөргүй зөвлөгөөг өгсөн юм.

“Нээлттэй хаалганы өдөр” амралтын хоёр өдөр 10.00-17.00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, “Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа та бүхэн өвчилхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах дадал хэвшлийг ард иргэддээ хэвшүүлэх, аль болох эрүүл чийрэг, монгол үндэстнийг бий болгох чиглэл рүү ажиллах ёстой. Иргэн таны гарт таны эрүүл мэнд байгаа шүү. Хожуу үед, өвчилсөн үед эмнэлэгт үзүүлэх нь үр дүн муутай. Ихэнх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой” хэмээн онцлосон байна.
 
Нээлттэй хаалганы өдрөөр эрүүл мэндийн байгууллагууд иргэдийн цусан дахь сахарыг тодорхойлж, бие бялдрын үзүүлэлт, цусны даралтыг хэмжиж зөвлөгөө өгсний зэрэгцээ эмийн зохистой хэрэглээ, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг иргэдэд өгч ажилласан юм. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөр боллоо  
Үзсэн: 2695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй