Шууд Chart

Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал дахин хойшиллоо

2014-10-13 09:56:09

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан хэрэг гараад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа.

Хэргийн мөрдөн байцаалт холбогдох шатны байгууллагуудаар хийгдэн, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор хүргүүлсний дагуу шалгаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлэн өгсөн.
 
Тус газрын шүүхээс хурлын товыг энэ  сарын 1-ний өдөр зарласан хэдий ч шүүх бүрэлдэхүүн гүйцээгүй гэх шалтгаанаар хойшилж, өнөөдөр дахин шүүх хурлын тов гаргаад байсан юм.
 
Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаан дахин хойшилж, энэ сарын 16-ны өдөр товлогдсон байна. Тодруулбал,  Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн хэдий ч шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй учир дахин хойшлуулж, шүүгчийн зүгээс дараагийн хурлыг хойшлуулахгүй болохыг анхааруулж, энэ хугацаанд тэднийг хилээр гадагш нэвтрэхгүй байхыг сануулсан байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал дахин хойшиллоо  
Үзсэн: 4149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-10-19 16:40
Энэ болсон явдалд дээрх 2 бүсгүйгээс гадна хамгийн их хариуцлага хүлээххүн бол продакшны захрирал ноён Аринболд яаавч мөн. Энэ эрхэм хамтлагийнхаа өнгөтэй өөдтэй гэсэн бүх жүжигчдийн хөдөлмөрийг мөлжиж баяжчихаад дараа нь хамтлагаасаа хөөж явуулдаг нь гэм биш зан болсон. Жилээс жилд ийм муухай бодлого явуулсаных нь үр дүнд хамтлаг дотор хагарал бий болж зарим гишүүд нь шалтгаантай шалтгаангүйгээр биедээ өширхөх болцгоосон байна. Хэрэв ажил олгогч ноён Боёо гуай хамтрагчдийнхаа хөдөлмөрийг мөлжихийн хажуугаар жаахан ч гэсэн анхаарал тавьж байгууллага дотороо дэг журам, дулаан ур амьсгал бий болгох талаар алхамууд хийсэн бол өнөөдөр энэ 2 залуу бүсгүйийм байдалд хүрэхгүй байсан нь хэнд ч тодорхой. Иймд ноён Ариунболдыг шалгаж үйлдэл, эс үйлдэлээс хамаарсан зохих хариуцлагыг үүрүүлэхгүй юм бол удахгүй хэдэн жилийн дараа үүнээс ч эмэгнэлтэй явдал болох бий.
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-10-17 13:37
Алдармаа ямар харгис юм бэ тийм сайхан хүүхнийг ийм аймаар болгочихдог тэнэг л хүүхэн байна даа .Хийсэн хэргийнхээ горийг амсахх нь зүйтэй

Бидэнтэй нэгдээрэй