Шууд Chart

УБ-Тяньжин чиглэлд дамжин өнгөрүүлэх авто тээврийн хэрэгслийг зорчуулна

2014-10-13 10:15:28

БНХАУ-ын Тээврийн яамны төлөөлөгчид саяхан Улаанбаатар хотноо айлчлан хоёр орны Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийн явцын талаар харилцан мэдээлэл солилцлоо.   

Уулзалтын хүрээнд  Улаанбаатар-Тяньжины чиглэлд хоёр талаас тус бүр 10, нийт 20 ачааны авто машинаар тээвэр эхлүүлэх ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар тохиролцсон байна.  
 
Мөн энэ үеэр Монгол, Хятад хэл дээр тээврийн байгууллага болон жолооч нарт зориулсан гарын авлага боловсруулах ажлын явцтай танилцаж эцсийн хувилбарыг тохирсон бөгөөд уг гарын авлага нь Монгол Улс, БНХАУ-ын авто тээвэр, хилийн боомт, замын хөдөлгөөний хууль, дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг агуулснаараа худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм. 
 
Уг гарын авлагыг Азийн хөгжлийн банкаас санхүүжүүлж байгаа бөгөөд энэ онд багтаан хоёр улсын ажлын хэсэг боловсруулж дуусган, ирэх оны эхэнд хэвлүүлэн жолооч, хилийн болон  тээврийн байгууллагуудад тараахаар болжээ.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

УБ-Тяньжин чиглэлд дамжин өнгөрүүлэх авто тээврийн хэрэгслийг зорчуулна   
Үзсэн: 2213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй