Шууд Chart

Орон нутагт малын хулгайн эсрэг тэмцэх ажлыг эрчимжүүлнэ

2014-10-13 12:20:47

Баянхонгор аймгийн сум дундын гуравдугаар шүүх, аймгийн Прокурорын газар, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөх зөвлөлүүд хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөн тус аймгийн Жаргалант суманд явагдсан бөгөөд Галуут, Бууцагаан, Жаргалант, Бөмбөгөр, Заг, Гурванбулаг сумдын төр, захиргааны байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан байна.
 
Зөвлөгөөнд төрийн байгууллагууд өөрсдийн байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулсны дээр оролцогч сумдын төлөөллөөс мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцжээ.
 
Уг зөвлөгөөнд аймгийн прокурор Б.Одхүүгээс өнгөрсөн сарын эрүүгийн нөхцөл байдлын талаарх мэдээллээс гадна “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга зам” сэдвээр илтгэл тавьж иргэдэд мэдээлэл хүргүүлсэн байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Орон нутагт малын хулгайн эсрэг тэмцэх ажлыг эрчимжүүлнэ  
Үзсэн: 2258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй