Шууд Chart

Ерөнхий прокуроруудын уулзалтад оролцлоо

2014-10-13 17:02:08

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ерөнхий прокурор Рашитжан Кадировын урилгаар Шанхайн хамтын ажиллагааны орнуудын Ерөнхий прокуроруудын уулзалтад оролцож, ажлын айлчлал хийлээ.

 
Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ерөнхий Прокурорын газартай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гүйцэтгэх ажилд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга  О.Чулуунбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцаа хариуцсан хяналтын прокурор Г.Ганзориг нар орсон байна.
 
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав БНХАУлсын Ардын дээд Прокурор  Цао Цзяньмитай уулзаж хоёр орны прокуроруудын хамтарсан сургалт явуулах, Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг хэрэгжүүлэх механизмийг боловсронгуй болгох,  хил орчмын прокуроруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ерөнхий прокуроруудын уулзалтад оролцлоо  
Үзсэн: 2504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй