Шууд Chart

Налайх дүүрэгт 12 онц хүнд гэмт хэрэг гарчээ

2014-10-13 17:11:07

Дүүргийн дөрөвдүгээр прокурорын газраас өөрийн харьяалан хяналт тавьж буй Налайх, Багахангай дүүрэг Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын хэмжээнд энэ оны эхний 9 сард үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулан судалж, орон нутгийн засаг дарга болон холбогдох шатны байгуулагуудад хүргүүлсэн байна.  

Судалгааны дүнгээс үзэхэд, Налайх дүүрэг болон Төв аймгийн Баян, Эрдэнэ сумдад гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 14,5-38,7 хувиар өссөн бол Багахангай дүүрэг, Баянжаргалан сумын хэмжээнд гэмт хэрэг 27-41 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
Хэргийн ангиллаар авч үзэхэд Налайх дүүрэгт өмнөх оны мөн үед онц хүнд гэмт хэрэг 3 гарч байсан бол энэ онд 12 хэрэг үйлдэгдсэн, үүний дотроос хүнийг санаатай алах гэм хэрэг долоо үйлдэгдэж, өмнөх оноос 85.7 хувиар өссөн,  Баян суманд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг  11 үйлдэгдэж зургаан хэргээр, Эрдэнэ суманд мөн энэ төрлийн гэмт хэрэг есөн үйлдэгдэж, дөрвөн хэргээр тус тус өссөн байгаагаас гадна авто ослын улмаас хүний амь нас хохирсон тохиолдол Баян суманд өмнөх онд 3 байсан бол энэ онд 19 болж 84.2 хувиар,  Эрдэнэ суманд өмнөх онд хоёр байсан бол энэ онд 14 болж 85.7 хувиар өссөн дүнтэй байна.
 
Судлагааны дүнгээс үзэхэд Төв аймгийн Баян, Эрдэнэ сумдын нутгаар зүүн, өмнө чиглэлийн улсын чанартай авто зам дайран өнгөрдөг бөгөөд энэ замд хурд хэтрүүлэх, согтуугаар болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох зэргээр жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
 
Харин Налайх дүүргийн хувьд хуучин уурхай ажиллаж байсан нүх цооногийг дарж булаагүй орхисон, тэнд тавих хяналт сулаас бусдыг санаатай алж, уурхайн орхигдсон нүх цооногт цогцсыг нь хаяж нуух зэрэг аливаа гэмт хэргийг нуун далдлах орчин бүрдсэн, архидан согтуурсны улмаас танхайрах, иргэдийн эрүүл мэнд эрх чөлөөнд халдах, аялал жуулчлал амралтын газар луу байгалын таатай нөхцалийг бараадан амарч аялахдаа хүмүүс усанд живэх, авто осолд орж амиа алдах, хувиараа нүүрс олборлогчид аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүйгээс уурхайн ослоор амь нас эрүүл мэнд эрсдэх зэрэг нөхцөл байдлууд гэмт хэргийн шалтгаан болсоор байгаа аж. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Налайх дүүрэгт 12 онц хүнд гэмт хэрэг гарчээ  
Үзсэн: 2739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй