Шууд Chart

Чингэлтэйчүүд “хуулиа дээдлэе” тэмцээнээр эрх зүйн мэдлэгээ сорилоо

2014-10-15 16:30:52

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хуулиа дээдлэе“ эрх зүйн тэмцээнийг  Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран зохион байгууллаа. “Хуулиа дээдлэе” тэмцээнд дүүргийн хороод, өрхийн эмнэлэг, цагдаагийн ажилтан албан хаагчид, худалдаа, үйлчилгээний эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл таван багт хуваагдан эрх зүйн мэдлэгээ сорилоо.

Уг тэмцээн нь архи, тамхи, эрүүл бус хүнсний хэрэглээ, хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгын дор дүрэм журам, түүний хэрэгжилтийн талаар хууль эрх зүйн асуулт, хариултын хошин үзүүлбэр, багуудын эрх зүйн бодлогын тэмцээнүүдээр багууд өрсөлдөж 15 дугаар хорооны “Соёмбо баг” тэргүүн байр эзлэж, 16 дугаар хорооны “Согоот баг” удааллаа.


Чингэлтэйчүүд “хуулиа дээдлэе” тэмцээнээр эрх зүйн мэдлэгээ сорилоо  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй