Шууд Chart

Хэнтийн өндөр ууланд...

2014-10-17 07:18:58

Монголын нэрт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн 1919 онд одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Тариалант" гэдэг газар төржээ. 1924-1928 онд Гандантэгчинлэн хийдэд шавилан суусан гэдэг. Тэрээр 1928-1931 онд хорооны бага сургуульд суралцаж төгсөөд, 1931-1934 онд Монгол техник нэвтрүүлэхэд ажилчин, 1935 оноос Улсын Төв Театрт хөгжимчин, 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаач зэрэг албан тушаалыг хашиж байв. Б.Дамдинсүрэн 1954-1956 онд Ленинград хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцаж төгсөөд, Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1957 онд Улсын хөгжимт драматик театрт уран сайхны удирдагч,аар ажиллаж байгаад  1958 онд Бээжин хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцан төгссөн байдаг.  Тэрээр 1962 онд Улсын дуурь бүжгийн театрт хөгжмийн зохиолч, найруулагч, 1981 онд Дорнод аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1983 оноос "Монгол кино" үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактор зэрэг ажил үүрэг гүйцэтгэж байв.

Тэрээр:

Дуурь

    Учиртай гурван толгой (Цомнолыг Д.Нацагдорж) 1942 он
    Жаргалын зам (Цомнолыг Ч.Чимид, Ч.Ойдов) 1952 он
    Тэмцэл (Цомнолыг Д.Намдаг) 1965 он
    Амарсанаа (Цомнолыг Д.Намдаг. С.Дашдооров) 1970 он
    Мартагдашгүй 42 хоног 1974 он

Бүжгэн жүжиг

    Шуурга, 1 бүлэгт 1963 он
    Нуурын домог 1968 он

Симфони зохиол

    "Хасбаатар" симфони найраглал 1962 он
    "Миний эх орон" симфони удиртгал 1965 он

Цөөхүүл хөгжим

    "Хэнтийи өндөр ууланд" хийлийн гоцлол 1947 он
    Виолончель төгөлдөр хуурын аяз 1955 он

Хөгжимт жүжиг

    Шарай голын гурван хаан
    Мандухай цэцэн хатан
    Жаргалыг хүссэн Мөнхөө
    Ийм нэгэн хаан байжээ
    Амарсанаа
    Далан худалч
    Талын баатар

Киноны хөгжим

    Цогт тайж (Б.Смирновын хамт) уран сайхны кино 1945
    "Говь Хянганд тулалдсан нь" уран сайхны кино 1981 он
    "Ацаг шүдний зөрөө" уран сайхны кино 1985 он

Дуу

    "БНМАУ-ын Төрийн дуулал" (Л.Мөрдоржийн хамт)
    "Монгол нутаг"
    "Сүхбаатарын туг"
    "Ардын намын туг"
    "Энхтайвны төлөө эхийн дуу" зэрэг 40 орчим дуу зэрэг олон сайхан эгшиглэнд хөгжмийн бүтээлүүдийг туурвисан нэгэн юм.

Билэгийн Дамдинсүрэн 1992 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод таалал төгсчээ.

Б.Дамдинсүрэнд 1949 онд "Ийм нэгэн хаан байжээ" жүжиг туурвисан учир БНМАУ-ын төрийн шагнал, 1951 онд БНМАУ-ын Төрийн дуулал туурвисан учир БНМАУ-ын Төрийн шагналыг 2 дахь удаагаа, 1969 онд БНМАУ-ын ардын жүжигчин цолыг олгож байжээ.

Шинэ Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцаж, Монгол хөгжимд дуурийн урлагийг үндэслэн хөгжүүлж эрийн цээнд хүргэсэн авъяас билэгт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн нь монголын хөгжмийн урлагийн хөгжил дэвшлийн нэг томоохон төлөөлөгч мөн.

Уншигч, сонсогч та бүхэнд 1947 онд түүний  зохиосон "Хэнтийи өндөр ууланд" хийлийн гоцлол бүтээлийг хүргэж байна.
 


Хэнтийн өндөр ууланд...  
Үзсэн: 9524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-04-20 23:31
Энэ үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан гайхалтай сэтгэл хөдөлгөм гоё аялгуу юм
Зочин [127.0.0.xxx] 2023-04-20 23:28
Yes
You [127.0.0.xxx] 2023-04-20 22:44
Гоё шүлэг байна
You [127.0.0.xxx] 2023-04-20 22:43
Үнэхээр сайхан байна шүү
You [127.0.0.xxx] 2023-04-20 22:42
Хэлэхийн аргагүй төгс
Зочин [127.0.0.xxx] 2023-04-20 22:42
Хэлэхийн аргагүй төгс
Зочин [127.0.0.xxx] 2023-04-20 23:27
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 23:02
Gaihaltai goe gawtagdahgvi
You [127.0.0.xxx] 2023-04-20 22:46
Wow
Зочин [127.0.0.xxx] 2023-04-20 22:45
Wow
Иргэн [127.0.0.xxx] 2020-01-05 21:57
Мундаг гайхалтай хөгжим

Бидэнтэй нэгдээрэй