Шууд Chart

Мандал сумынхан талархлын наадмаа хийж байна

2013-08-02 15:52:40

Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж өнөөдөр бэсрэг наадам хийж байна.

Энэ талархлын наадмыг ямар  нэгэн компани, пүүс, байгууллага, хамт олон бус, харин аймгийн Засаг даргын Тамгын газар дангаараа зохион байгуулж байна.
 
 
Тус талархлын бэсрэг наадамд улс, аймгийн цолтой 128 бөх барилдахаар бүртгүүлжээ. Наадам өчигдөр шагай харваагаар эхэлсэн бол өнөөдөр их нас, соёолон, даага зэрэг хурдан шандаст хүлэг, мөн сур харваагаар үргэлжилж байгаа аж. Наадам өнөөдөр өндөрлөнө.

Мандал сумынхан талархлын наадмаа хийж байна  
Үзсэн: 2508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-02 16:29
ТАЛАРХЛЫН МАНДАЛ СУМЫН БӨХ ГЭВЭЛ ЗҮГЭЭР БАЙНА... БУС ХАРИН 2 ЧИНЬ НЭГ УТГЫГ ИЛЭРХИЙЛНЭ....

Бидэнтэй нэгдээрэй