Шууд Chart

Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ

2014-11-27 14:50:55

“Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, Байнгын хороод хэлэлцээрүүдийн төслийг дэмжвэл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.
Мөн хөдөлмөрийн зах зээл дээрх ур чадвартай ажилчдын эрэлт хэрэгцээ зохистой хангагдахгүй байгаа нь техник мэргэжлийн ур чадвартай ажилчид дутагдалтай, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх чадвар дутмаг байгаатай холбоотой. Иймээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлийн зэрэлтэд зохистой нийцүүлэх шаардлагатай байгаа юм.  Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг төсөл нь хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоог сайжруулах зорилготой. Төслийн хүрээнд технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 30 ахлах сургууль байгуулж, тоног төхөөрөмжөөр, 20 мэргэжлийн сургалтын байгууллагыг сонгож, ажил мэргэжлийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр тус тус хангах гэнэ. Ингэснээр мэргэжлийн боловсролын шинэ сургалтын хөтөлбөр, стандартууд боловсруулан хэрэгжүүлж, багш ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшилнэ хэмээн үзжээ.
 


Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй