Шууд Chart

Төрийн өмчийн компанийн ТУЗ-д төрийн захиргааны албан хаагч ажиллахгүй

2014-11-27 15:11:31

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу байгуулагдсанаас бусад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд цаашид төрийн өмчийн төлөөлөгчийг томилохдоо  хувийн хэвшлийн төлөөлөл болон салбарын мэргэжилтэн, бусад төлөөллийг оролцуулж байх чиглэл баримтлахыг Төрийн өмчийн хороонд Засгийн газраас даалгажээ. Төрийн өмчийн төлөөлөгчөөр төрийн захиргааны албан хаагчдыг томилж байгаа нь зах зээлийн өрсөлдөөний эрүүл, шударга орчинг алдагдуулах сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна. Яам, агентлагийн төлөөлөл нь бодлого боловсруулагч, хууль тогтоомж, салбарын зохицуулалтыг хэрэгжүүлэгчийн хувьд төрийн өмчийн төлөөлөгчөөр ажилладаг компани, аж ахуйн нэгжид аливаа хэлбэрээр давуу эрх олгох явдал гардаг.   Мөн тухайн компанийн үйл ажиллагаанд улс төрийн зүгээс үзүүлэх дарамт, шахалт, сөрөг нөлөөлөл нэмэгддэг гэж үзжээ. Мөн төрийн албан хаагчид давхар ажил эрхэлдэг тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хэвийн үйл ажиллагаа тасалдах  зэрэг сөрөг үр дагаварууд гарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 57 компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй. Эдгээр компанд давхардсан тоогоор 474 хүн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Үүнээс 144 нь хараат бус гишүүн бол давхардсан тоогоор 176 төрийн албан хаагч Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа аж.


Төрийн өмчийн компанийн ТУЗ-д төрийн захиргааны албан хаагч ажиллахгүй  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй