Шууд Chart

Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулна

2014-11-27 15:40:34



Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон олон тооны оюуны өмч эдийн засгийн эргэлтэд орж чаддаггүй. Учир нь эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн орчинд цөөн тооны загвар бүтээгдэхүүнийг туршилтын технологи байдлаар боловсруулсан байдаг. Улмаар хагас үйлдвэрлэлийн нөхцөлд дахин туршиж, сайжруулж, зүгшрүүлэх, шаардлагатай техник, технологийн баримт бичгийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болдог. Гадаад улс орнуудад шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх зорилгоор “Гарааны компани” хэмээн нэрлэж заншсан анхан шатны нэгжийг байгуулж, хөрөнгө санхүү, эдийн засгийн хөшүүргээр дэмжиж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх хүртэл нь тодорхой хугацаанд хууль эрх зүйн таатай орчинд бойжуулдаг туршлага байдаг аж. Инновацийн тухай хуульд “Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ технологи дамжуулалт хариуцсан нэгж болон гарааны компанийг үүсгэн байгуулж болно “ гэж заасан нь гарааны компани байгуулах журмыг боловсруулах эрх зүйн үндэслэл болж байна. Дээрх шаардлагыг үндэслэн БШУЯ-аас боловсруулсан “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах” журмыг баталж Засгийн газрын тогтоол гаргах болжээ. Энэ журам батлагдсанаар эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулан ажиллуулах замаар эрдэмтэн судлаачдын бүтээсэн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой болох гэнэ.


 


Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулна  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй