Шууд Chart

Ч.Сайханбилэг олон нийтийн сүлжээ ашигладаггүй

2014-12-01 12:51:16

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “facebook”, “twitter”,  “instagram” зэрэг олон нийтийн сүлжээнд албан ёсоор ямар нэгэн хаяг, аккаунт нээгээгүй бөгөөд түүний зураг, нэрийг ашигласан хаягууд бүгд хуурамч болно. Засгийн газрын тэргүүн олон нийтийн сүлжээнд хаяг, аккаунт хөтлөн явуулдаггүй бөгөөд Ерөнхий сайдыг Хэвлэлийн төлөөлөгч болон ХМОНХА нь цахим ертөнцөд болж буй гол үйл явдлуудын талаарх мэдээллээр тогтмол хангадаг.

Мөн Ерөнхий сайдын явуулж буй үйл ажиллагаа, Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаарх мэдээ мэдээллийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч болон Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нийтэд нээлттэй шуурхай, мэдээлж байх болно.


Ч.Сайханбилэг олон нийтийн сүлжээ ашигладаггүй   
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй