
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тамгыг нь гардууллаа. Л.Гантөмөр сайд тамгаа хүлээн авсныхаа дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод нано даавуугаар хийсэн төрийн далбаа бэлэглэсэн байна. Сүүлийн хоёр жилд их, дээд сургуулиуд инновацийн төв болох зорилт дэвшүүлэн үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд зарим сургууль дэргэдээ гарааны компани байгуулан судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хослуулан ажиллаж байгаа юм. Үүний нэг илрэл нь ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын бүтээл үйлдвэрлэлд нэвтэрч Монголд нано даавуу үйлдвэрлэх болсон явдал гэдгийг Л.Гантөмөр сайд онцложээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Төрийн ордны дээрх далбаа цас, бороо, салхины нөлөөллөөс болж ойр ойрхон урагдаж гэмтдэг гэдгийг хэлээд норж, урагддаггүй нано даавуун далбаа бэлэглэсэнд талархал илэрхийлсэн байна.
Төрийн ордны дээр нано давуугаар хийсэн далбаа мандуулна | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.