
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хууль зүйн сайд Д.Дорлигжавд яамны тамга гардуулж, ажлын амжилт хүслээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хууль, эрх зүйн салбарт хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийн ажлуудыг үргэлжлүүлэн дуусгаж, тодорхой үр дүнд хүргэх хариуцлагатай үүрэг шинээр томилогдсон Хууль зүйн сайдад оногдож байгааг Ерөнхий сайд хэлээд Д.Дорлигжав сайдтай нэг баг болон дэмжиж ажиллахыг Хууль зүйн яамны хамт олон болон харьяа агентлагуудын удирдлагуудад уриаллаа.
Хууль зүйн сайдад тамга гардуулав | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.