Шууд Chart

Австрийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина

2014-12-11 13:22:47

Монгол, Австрийн Засгийн газар хооронд 2011 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газраас 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ хөрөнгөөр дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх төхнологи нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах ажлуудыг санхүүжүүлнэх аж. Хамтарсан төслүүдийн хүрээнд импортоор нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг Монгол Улс гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хэлэлцээрт тусгасан. Иймд Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий төслүүдийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыггаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Австрийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй