
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Дээд түвшний уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
АПЕК-ийг энэ онд даргалагч БНХАУ-ын санаачилгаар “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээг зохион байгуулсан байна. Тус форумыг БНХАУ-ын дарга Си Зиньпин даргалж, оролцогч найман улс, олон улсын хоёр байгууллагын тэргүүн нар Азийн орнуудын эдийн засгийн хөгжилдчиглэсэн суурь бүтэц бий болгох, ингэснээр улс орнууд харилцан ашигтай хамтран ажиллах асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Хятадын тал “Торгоны зам" санаачилгын хүрээнд “Торгоны зам сан" байгуулснаа зарлаж, оролцогч Азийн орнуудтай дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдэхэд зориулан 40 тэрбум ам.доллар гаргах болсноо мэдэгдсэн байна. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэр Монгол, Хятад, Оросын гурван талын дээд түвшний уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгчийн АПЕК-ын Дээд түвшний уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.