Шууд Chart

Шаардлагатай асуудлыг очиж шалгана

2014-12-12 15:40:18

Сар бүр болдог "Хариуцлага, хяналт, хэрэгжилт" 11 дэх удаагийн цахим хурлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт удирдан явууллаа. Цаашид энэ хурлыг Ерөнхий сайд биш ЗГХЭГ-ын дарга удирдан явуулахаар тогтжээ. Мөн анхаарах шаардлагатай асуудал, ажлыг газар дээр нь очиж шалгаж байх болно гэж ЗГХЭГ-ын дарга онцлолоо. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан ирэх оны төсвийн тодотголоор урсгал зардлыг багагүй хэмжээгээр бууруулна. Үүнтэй холбогдуулан яам, агентлагуудын ажлын давхардлыг арилгах замаар төсөв хэмнэсэн бүтэц, зохион байгуулалтад орно. Түүнчлэн, Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг давахад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр боловсруулж байна. Хөтөлбөрийн төлөвлөгөөнд яам, агентлагууд саналаа ирүүлээрэй гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа.


Шаардлагатай асуудлыг очиж шалгана   
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй