Шууд Chart

Батлан хамгаалахын сайд БНХАУ болон АНУ-ын Элчин сайдтай уулзав

2014-12-16 16:03:24

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Сяолун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд Ц.Цолмон Элчид сайд нартай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, БНХАУ, АНУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ноён Ван Сяолун энэ жил Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярын хүрээнд салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд амжилттай болсныг дурдсан юм. Харин хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаанд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.


Батлан хамгаалахын сайд БНХАУ болон АНУ-ын Элчин сайдтай уулзав   
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй