Шууд Chart

Шадар сайд У.Хүрэлсүх Хятадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2014-12-23 16:36:47

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзахдаа “Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаа чухал үедээ байна. Хоёр талын харилцааг өнөөдрийн түвшинд хүргэхэд Элчин сайд таны хичээл зүтгэл их юм” гэж хэллээ. БНХАУ-ын дарга Си Зиньпинийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Монгол Улсын Их Хурлын даргын Хятад улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, бодит ажил хэрэг болгох нь бидний гол ажил. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын найрсаг харилцааны тулгуур юм. Хоёр талын худалдааны бүтцийг сайжруулах, эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд хоёр тал хүчин чармайлт гарган ажиллах нь зүйтэй. Ялангуяа, дэд бүтэц, уул уурхай, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг нэн тэргүүнд хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглээд Шадар сайдын хувьд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ. Шадар сайдтай санал нэг байгаагаа Элчин сайд илэрхийлээд "Хоёр улсын өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь зүйтэй. Шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.

 


Шадар сайд У.Хүрэлсүх Хятадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй