Шууд Chart

Антарктидад өөрийн судалгааны багийг илгээх үүд нээгдэнэ

2015-01-08 13:36:20

“Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхээр  тогтлоо. Тус гэрээнд нэгдэх асуудлыг Засгийн газрын 2014 оны хоёрдугаар 7-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөнөөр ийнхүү хуулийн төсөл боловсруулсан байна. Антарктидэд судалгаа хийж үр дүнгээ солилцох, харилцан чөлөөтэй ашиглах боломжийг гэрээнд нэгдсэн орнуудад олгодог. Тус тивийг судлах олон улсын судалгааны багт Монгол Улс 1972-1974 онд мэргэжилтнээ оролцуулснаас хойш манай судлаачид бусад улсын багийн бүрэлдэхүүнд орж ажиллаж ирсэн юм. Тиймээс энэ гэрээнд нэгдвэл хойд туйл руу өөрийн судалгааны багийг илгээх, судалгааны станцаа Антарктидад байршуулах боломж нээгдэхээс гадна хүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх ач холбогдолтой. Одоогooр 50 улс уг гэрээнд нэгдэн ороод байна.

 


Антарктидад өөрийн судалгааны багийг илгээх үүд нээгдэнэ   
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй