
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог. Энэ зардалд улсын төсөвт жилд 100 гаруй тэрбум төгрөг тусгагддаг байна. Монголын оюутны холбоо оюутан суралцагчдынхаа санал санаачилга болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан “Уриалга” гаргаснаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзахдаа танилцууллаа.
Тус уриалгад:
1.Магистр болон докторын шатлалын сургалтанд суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгож байгааг зогсоох.
2.Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмыг өөрчлөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад тэтгэлэг олгох.
3.Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.
4.Голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амьжиргааны түвшин, гэр бүлийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах гэжээ.
Үндэсний болон урамшууллын тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувийг оюутан суралцагчдад чиглэсэн бүтээн байгуулалт, оюутны номын сан, дотуур байр барих, дэлхийн тэргүүлэх чиглэлийн сургуулиудаас эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулахад зарцуулах саналыг Монголын Оюутны холбооны удирдлагууд Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байлаа.
3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнуудад үндэсний тэтгэлэг олгохыг МОХ дэмжлээ | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.