Шууд Chart

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

2015-02-04 12:07:48

Монголын үндэсний уламжлалт сар шинэ-цагаан сарын баярыг хоггүй цэвэр угтаж, иргэдийн ая тухтай баярлах, амрах нөхцөлийг бүрдүүлэхээр Засаг даргын Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн А/38 тоот захирамж гарлаа.

Цэвэрлэгээ 2015 оны хоёрдугаар сарын 7-8-ны хооронд явагдах бөгөөд тохижилт, үйлчилгээний байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, холбогдох хуульд заасны дагуу торгууль тавих цэвэрлэгээнд оролцоогүй талаар мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Их цэвэрлэгээгээр баярын өдрүүдээр халтиргаа гулгаа, хог хаягдлын асуудлаар гарсан санал гомдлыг хүлээн авах, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд үүссэн хог, орон сууц, гэр хорооллын гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, БААН-ийн хог хаягдлыг өдөр бүр ачих, автозам болон явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах зэрэг үйл ажиллагаа хэрэгжих юм. Байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд та бүхэн идэвхитэй оролцоно уу

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар


Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ  
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй