Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.02.19/

2015-02-19 00:21:34

Өнөөдөр аргын тооллын 2015 оны хоёрдугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн нэгэн. Бархасвадь гараг. Чөдөр одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох.  Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 7 цаг 51 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Холимог өдөр. Үдээс өмнөх эерэг хандлага нь арилжаа наймаа болон ажил хэргийн үйл ажиллагааг амжилттай дуусгахад нөлөөлнө. Ойрын ирээдүйд хийх төсөл, уулзалт нь ихээхэн ашиг орлого, амжилтыг дагуулах болно. Үдээс хойш сүүлийн үед танилцсан шинэ танилтайгаа харьцахдаа болгоомжтой байгаарай. Энэ нь танд урам хугарал, гомдлыг авчирч таныг тун хэцүү байдалд хүргэж болзошгүй. Дэмий сэлгүүцэх болон ходоод өлөн явахад таарамжгүй.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр төлөвлөгөө, хүслээ өөрчлөхөд хүргэнэ, ялангуяа уран бүтээлчдэд. Шинэ хүнтэй танилцах, үзээгүй газраа үзэх, аялж зугаалахад таатай өдөр. Шинэ санаа сэтгэгдэл танд урьд байгаагүйгээс их хэрэгцээтэй байна. Хүрээлэн буй хүмүүстэй нээлттэй, илэн далангүй харьцах нь сэтгэлийн баяслыг танд авчирна. Таны оюун билиг, саруул ухаан, урьдчилан харах авъяас тань хүчтэй байна.

 


Хамтатгах (5/21-6/21)

Зөрчилдөөнтэй өдөр. Өдрийн эхний хагаст бүүдгэр баясгалангүй байж болно. Бизнес эрхлэгч улсуудад одод нь шалгалтад яарах хэрэггүй гэж байна. Илүү таарах нөхцөлийг хүлээх ба зөвхөн дараа нь идэвхтэй хөдлөх хэрэгтэй. Орой нь байдал өөрчлөгдөж магадгүй. Мартахын аргагүй ба илүү тод байх үйл явдал болох магадлал их байна. Эрсдэлээс битгий ай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өөрчлөлт хувьсал, шинэ нээлт ололт, гэнэтийн эргэлт болон сансрын энерги шинэчлэгдэн өөрчлөгдөх өдөр. Үдээс өмнө бие лагшин чилээрхэх аюул тулгарч мэднэ. Аливаа аялал, албан томилолтоор явахгүй байж, танихгүй хүнтэй харьцаа тогтоохоос зайлсхийж, хоолны хордлого гэмтлээс сэргийлж байвал сайн. Эсрэг хүйснийхэнтэй харьцахдаа аядуу зөөлөн, уужим сэтгэл гаргахыг од гарагс зөвлөж байна. Хуучин танил, найз нөхөдтэйгээ уулзах уулзалт тань хувь заяаны эргэлт рүү хөтөлж болзошгүй.


Арслан (7/23-8/22)   

Асуудлыг хойш нь тавилгүй шийдвэрлэхэд таатай өдөр. Урьд өдрийн сайн таатай хандлага нь мэргэжлийн хүрээнд үргэлжлэх ба олон загаснуудад өөрийн хүссэн албан тушаалд хүрэхэд хүргэнэ. Гэвч энэ нь таныг үүсч байгаа асуудлыг шийдэхээс холдуулж чадахгүй. Дараа нь шийднэ гэж хойш нь тавилгүй жижиг замбараагүй байдлыг шийдэх хэрэгтэй болов уу.


Охин (8/23-9/22)   

Та бүхэн өөрийн материаллаг байр байдлаа дээшлүүлэхэд тохиромжтой өдөр. Та гол чухал зүйл дээрээ төвлөрч чадсан тохиолдолд арилжаа наймаа, холын аялал амжилттай, олз омогтой, бүтэлтэй байх болно. Гэр бүлийн уур амьсгал мэдэгдэхүйц сайжирна. Нөхцөл байдлын сонголт нь охины ордныхноор тодорхойлогдох болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Бүтээлч сэтгэлгээ тань идэвхжиж бүх зүйл амжилттай байна. Амжилт тань анхаарал болгоомжил мөн шийдвэрлэг байхаас хамаарна. Материаллаг амьдрал тань ямар байх ёстой тэр дагуу байна. Өдөр тутмын байдлаа бүү эвд. Таатай үйл явдал болон цаг хугацааг бүү хүлээ. Аливаа ажлыг дэс дараатайгаар барьж ав. Энэ нь таныг ямар хувийн сахилга баттайг харуулах болно. Хэрвээ ажлын газрын хэн нэгэн таныг магтаад эхэлвэл үүнээс болгоомжил. Танд цаасан малгай өмсүүлж байгаад тонгорох магадлал өндөр байна.


Хилэнц (10/23-11/21)   

Аюултай өдөр. Ялангуяа таны эрүүл мэндэд. Амьдралын чадамж ердийнхөөс буурах нь. Биеийн байдал муудсанаар толгой өвдөх магадлалтай. Ажил мэргэжлийн хүрээнд санхүүгийн томоохон алдагдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Ямарваа нэгэн хамтын үйл ажиллагаанд анхааралтай хандах хэрэгтэй. Бусдын бодол санаанд бүү найдаарай. Энэ нь санаатай болон алдаатай байх болно.


Нум (11/22-12/21)   

Азтай өдөр. Энэ өдөр юу хийхээ эртнээс төлөвлөсөн бол амжилт дагуулсан өдөр байх нь. Зөвхөн өнөөдөр таныг хамтрагчтайгаа ойлголцолд хүрэхэд эсвэл сэтгэл санааны тайван байдлыг олоход таатай байна. Найз нөхдийн заавар зөвлөгөө шаардлагатай болсныг та мэдрэх болно. Гэсэн хэдий ч тэдний үгэнд хэт итгэх хэрэггүй. Зүүд зөнтөй байх магадлалтай тул зүүдээ манаарай.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр одод таныг илүү анхааралтай, болгоомжтой, хэрэггүй асуудлаас хол байхыг хүсэж байна учир нь эдгээр зүйлс таныг сэтгэл санаагаар унагахаас өөр зүйлд хүргэхгүй. Таньд гэнэтийн олон асуудлууд учирч олон асуудлыг зэрэг шийдвэрлэх шаардлага гарна. Шинэ ажил эхлүүлэх, томоохон төлөвлөгөө гаргасны хэрэггүй. Ажил хэргийн уулзалт таны бодож байсан тэр үр дүнг авчрахгүй. Таагүй хүмүүсээс хол байгаарай.


Хумх (1/20-2/18)   

Идэвхитэй үйл ажиллагаа явуулахаас татгалзсанаар та сэтгэл уймруулсан асуудалд орох, санхүүгийн алдагдалд хүрэхээс зутгаж чадна. Асуудлыг шийдэх нь амжилтанд хүрэхгүй байх магадлалтай. Хамтрагчтайгаа хэлэлцээр хийнэ, гэвч энэ нь бага зэргийн асуудалтай байж хүсэж байсан үр дүнд хүрэхгүй байх магадлалтай. Гэр бүлийн асуудалтай холбоотой санхүүгийн асуудалд орно. Ойр дотныхонтойгоо үл ойлголцох байдал үүсч мэднэ.


Загас (2/19-3/20)

Өөрийн үзэл бодлоо хамгаалах, өөрөө өөрийгөө хамгаалж зогсох өдөр. Хүрээлэн буй орчиндоо өөрийгөө харьцуулан үзэх үзэл ихсэнэ. Өдрийн эхэн хагаст худалдаа наймаа хийх, ажил хэрэг гүйцэтгэх, чухал асуудлуудыг шийдэхэд амжилттай байна. Өдрийн хоёр дахь хагаст ажилд алдаа гарах, сэтгэл зовоосон байдалд орох магадлалтай бөгөөд энэ нь таны хүчийг ихээр барах болно..


Өнөөдрийн зурхай /2015.02.19/  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй