Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.02.20/

2015-02-20 07:45:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны хоёрдугаар сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн хоёрон. Сугар гараг. Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгтэй, улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Тийн мэдэхүй.  Шүтэн барилдлага: Огторгуй. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Уран бүтээлч хонины ордныхны хамгийн таатай өдөр. Нэмэгдэл орлого орж, эртний хүсэл мөрөөдөл биелэж, гэнэтийн сайхан мэдээ хүлээн авна. Эмэгтэй хонины ордныхонд ойр дотны хүнтэй аливаа нэг хурц, ноцтой асуудлаар харьцахаас зайлсхийж байхыг одод зөвлөж байна. Бие биенээ буруутгасан, нулимс дагуулсан хэрүүл тэмцэлд орж магадгүйг анхааруулж байна.


Үхэр (4/20-5/20)

Зөрчилтэй өдөр. Өдрийн эхний хагаст сэтгэл санаанаас хамааралгүйгээр бие эвгүйрэх магадлалтай. Гэнэтийн үйлдэл хийх, шийдвэр гаргах, дүгнэлт хийхээс зайлсхий. Өнөөдөр үр хүүхдүүдтэйгээ зугаалж цэнгэхэд тохиромжтой өдөр. Та сэтгэл хангалуун үлдэх болно. Үдээс хойш хилэнцүүдийн билгийн нүд нээгдэх ба бүтээл бүтээх онгод төрнө. 


Хамтатгах (5/21-6/21)

Идэвхгүй, хүнд өдөр. Олонхи ихэрүүдэд ажилдаа шамдан ороход хэцүү байх болно. Үйл ажлынхаа хүрээг өөрчлөхийг хүсч болох юм. Гэвч сэтгэл санааны уналтын байдлаас зайлсхийх хэрэгтэй. Өөртөө шинэ үүрэг даалгаваруудыг дарагдуулах хэрэггүй. Эдгээр ажил ба халамж нь багагүй хугацаагаар сэтгэл зүрхний сонирхлыг мартуулах болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Шинэ харилцаа тогтоох, танилцах, ажил хэргийн уулзалт хийхэд сайн өдөр. Таны өөдрөг үзэл, ая таатай харьцаа, хувийн сэтгэл татах чанар нь ирээдүйн сайн сайхны эх үндэс болно. Энэ нь таны нэр хүндийг олны өмнө өсгөж, ашиг орлогыг авчирна. Чухал ажил хэрэг, төслөө үдээс хойш дуусгахыг хичээгээрэй. Амьдралын эрч хүч суларч элдэв зүйлд сэтгэл татагдан хямрах нь ажил хэргийн хамтрагчидтай харьцах харилцааг хүндрүүлж мэдэх хандлагатай. Зүүд долоо хоногтоо биелэх нигууртай. Хэрэв толь зүүдэнд ирвэл шинэ янагийн харьцаа үүсэх, аль эсвэл гэрлэлтийг билэгдэж байна.


Арслан (7/23-8/22)   

Энэ өдөр урьдын зүйлд эргэж очиж үйл явдалд дүгнэлт хийхэд тохирсон өдөр юм. Урьд нь таагүй үйл явдлаар холбогдсон эртний танилтайгаа уулзаж магадгүй. Та дахин тэр таагүй байдлыг амсах болж байна. Алдаа оноогоо дүгнэж цэгнэх дүгнэлт хийх нь сайн байна. Юу хэрэгтэй вэ, юуг хүсч байна вэ гэдэг асуудалд дунджийг олох хэрэгтэй болох нь.


Охин (8/23-9/22)   

Өөрийгөө батлах, өөрийн хүсэл сонирхлыг хамгаалахад тохиромжтой өдөр. Магадгүй танд өөрийн авьяас чадвар болон ажлаа хэрхэн хийдгээ харуулах боломж гарч ирж мэднэ. Гол чухал зүйлээ хожиж авахын тулд жижиг сажиг зүйлд буулт хийж, ямар ч хэрэгцээгүй, зарчмын бус хэрүүл маргаанаас хол байхыг од эрхэс зөвлөж байна. Төрөл төрөгсөдтэйгөө асуудал үүсэж магадгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Хоёрдмоп өдөр. Сэтгэл санаагаар унаж магадгүй. Таны сайхан сэтгэл гайхширсан аашаар солигдон эрч хүч нь дотоод сэтгэл санааных, идэвхтэй байдал нь таныг хүрээлж буй хүмүүсийн харилцаатай хамаатай байна. Өсөн нэмэгдэх амьдралын эрч хүч хувийн амьдралд эерэгээр нөлөөлөх болно. Энэ өдөр сүм хийд рүү явж ганцаараа байх эсвэл дуртай зүйлээ хийгээрэй.


Хилэнц (10/23-11/21)   

Түгшүүртэй өдөр. Энэ өдөр таныг худлаа амлалт, хууралт, үнэнч бус байдал ээрч магадгүй. Урам хугарахаас зайлсхийн тулд мөнгөтэй холбоотой ажил болон албан бичиг хэргийн бүрдүүлэлтэд анхааралтай хандаарай. Хууран мэхлэлтээс болгоомжил. Өнөөдөр аливаа харилцаа, уулзалтаа цөөрүүлж, уран бүтээлийн эрэл хайгуулаа ч түр орхи. Хамгийн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, аар саар зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй.


Нум (11/22-12/21)   

Зөн билэгтээ итгэх өдөр. Цаг үеэ зөв мэдэрч, өөрийн зөв болохоо удирдагч болон хамт ажиллагсаддаа харуулж чадсан үед таныг амжилт хүлээж байна. Аливаад эвээр бус хүчээр хандахгүй байхыг хичээгээрэй. Үл хөдлөх хөрөнгөтөй холбоотой асуудал гэр бүлд тань гарч магадгүй. Бусдыг зөвлөгөөнд хэт итгэж, тэдний үгээр явахгүй байхыг зөвлөж байна. Зөвхөн өөрийн зөн билэгтээ найдах хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Хэрвээ та шинэ ажил эхлүүлэхээр болсон бол та түүнийг хойш тавих хэрэгтэй учир нь өнөөдөр хийвэл та амжилтанд хүрэхгүй байх магадлалтай. Тийм учир та илүү тааламжтай цаг үеийг хүлээгээрэй. Болж буй үйл явдлыг өөрчлөх гээд хичээгээд хэрэггүй учир нь тохиолдож болох хүнд асуудлууд өөрсдөө арилгах болно. Зардлаа хэмнэж орлогоо тооцсноор эрсдэлээс хол байх болно.


Хумх (1/20-2/18)   

Хүмүүстэй харилцах, бүтээх болон хайр дурлалд тааламжтай өдөр. Байдал өөрчлөгдөхийг хүлээх болон романтик байдал нь ажил хэргийн хамтрагчтайгаа асуудлыг шийдэхэд туслана. Өмнөх өдрүүд хүнд өнгөрсөн ч та өнөөдөр сэтгэлээр өөдрөг байх болно. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад тааламжтай.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр та өөрийн хүч чадлаа дүгнэж, бодлоготой хандах өдөр. Та өнөөдөр удирдлагын болон, санхүүгийн асуудлыг шийдэхэд амжилттай байх болно. Худалдаа наймаа хийх, санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхэд амжилт олно. Мэргэжлийн хүрээн дэх асуудлаа шийдэх үедээ өмнө хэрэгжүүлж байсан, шалгагдсан аргыг ашиглэх хэрэгтэй бөгөөд эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий.


Өнөөдрийн зурхай /2015.02.20/  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй