
Өнөөдөр аргын тооллын 2015 оны хоёрдугаар сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн гурван. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, зургаан цагаан мэнгтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Ус.Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аялал жуулчлалаар явахад таатай өдөр. Хаашаа ч явсан та амжилт ололттой байх бололтой. Ашигтай худалдан авалт болон, гэнэт сугалаанд хожиж мөнгө санхүүгээ мэдэгдэхүйц сайжруулах магадлал их байна. Оройдоо харилцаа холбоогоо хумих хэрэгтэй болох нь. Хууран мэхлэлт, ноцтой өдөөн хатгалт болон найз нөхдийн урвалт тохиож болзошгүй. Гэр бүлийн цомхон хүрээнд оройг өнгөрүүлж ном унших, ойр дотныхонтойгоо харьцах, шинэ кино үзэх, хөгжим сонсох зэрэг аятайхан зүйлүүдээр өөрийгөө зугаацуулах нь дээр байх болно.
Үхэр (4/20-5/20)
Сайхан үе үргэлжилж байна. Үнэт зүйлүүдээ дахин үнэлэхэд хүргэх өдөр. Эд баялгийн хувьд хүссэн үр дүндээ хүрнэ. Та өөрийн дотоод өөрчлөлтүүдэд төвлөрөх чадвартай байх болно. Магадгүй таны зөн билгийн мэлмий нээгдэх нь. Шөнөдөө сайхан зүүд зүүдлэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Итгэл найдвар нурах, сэтгэл алдрах өдөр. Магадгүй аялалаар явах эсвэл амралттай холбоотой шинэ төлөвлөгөө биелэхгүй болж болно. Энэхүү байдлыг хамаатан садантай холбоотой асуудлууд илүү ярвигтай болгоно. Та сонирхолтой бус нэгэн хэвийн биеийн хүч их шаардах ажил хийх шаардлага гарах магадлал их байна.
Мэлхий (6/22-7/22)
Амьдралын эрч хүч хамгийн доод түвшинд байх өдөр. Иймээс ажил төрлөө идэвхтэй явуулах, арилжаа наймаа хийх, уран бүтээлийн ажлаа урагшлуулах гэж зүтгэл гаргасны хэрэггүй. Алдаа гаргах болон найз нөхөдтэйгөө зөрчилдөх магадлал их байна. Чухал ажил хэргээ шинээр төлөвлөх, өнгөрсөн зам мөрөө дахин эргэцүүлэн тунгаах, амарч зугаацахад таатай. Нийтийг хамарсан арга хэмжээ явуулахад тааламжгүй. Хуучны гомдлоо тайлж, уужуу сэтгэл гаргахыг зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Хэрүүл тэмцэлтэй өдөр. Энэ өдөр урд сарын асуудлыг улам хурцатгаж мэднэ. Хэрүүл зөрчилдөөнт байдал үүсэх магадлал өндөр байна. Үүний дүнд ухамсаргүй улсуудын нөлөөнд удтал орох магадлал өндөр байна. Эрх чөлөөгөө хадгалж үлдэх нөхцөл нь дотоод хатуу чанар үйл ажлын дараалалтай байх, өөрийн үзэл санаагаа хамгаалах чадвар юм.
Охин (8/23-9/22)
Өөрчлөлт, сансрын энергийн хувьсал, нүд нээгдэх, гэнэтийн эргэлтийн өдөр. Охины ордныхны амьдралд ажил төрөл болон амьдран суугаа байраа өөрчилж солих, гэрлэлтээ батлуулах, гэрлэлттэй холбоотой амин чухал өөрчлөлтүүд гарах болно. Таны ажил хэргийг урагшлуулах хэн нэгний дэмжлэг тусламж болон нөлөө бүхий хүний ивээл ирж магадгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Сайхан сэтгэл хорон санаа хоёртой тэмцэлдэх өдөр. Магадгүй энэ байдал нь хэрүүл шуугианаас эхлэх байх. Бүх зүйлд өөрийгөө барихыг хичээ тэгвэл таагүй дурсамж үлдээхгүй. Танд дэлхий ертөнц саарал өнгөөр будагдсан мэт санагдаж тавгүй байна. Маргаашийн өдрийн эрч хүч, итгэлийг тань үгүй хийж болзошгүй. Ихэнх хүмүүсд сайхан зүйл руу ороход уяан хатан байдал эрч хүч дутагдана. Хэн нэгэнд нааладалгүй өөрийн нөхцөл байдлаа бат бэх байлгахын тулд томоохон алхамуудыг хийж эхэл. Энэ өдөр өвдсөн бол шууд сэтгэл санаанаас болж байгааг бүү мартаарай. Тиймээс сэтгэл санаагаа тайвал байлгахад анхаараарай.
Хилэнц (10/23-11/21)
Од эрхэс таныг хамтрагчтайгаа харилцах харьцаагаа эргэн харахыг зөвлөж байна. Таны итгэмтгий болон аливааг хэт өөртөө хүлээж авах нь ирээдүйд маш олон асуудал үүсгэж магадгүй. Иймд өөрийн бусадтай харилцах харьцаандаа шүүмжлэлтэй хандаарай.
Нум (11/22-12/21)
Удам дамжсан ёс заншлаа амьдралынхаа хэв маягт бий болгож чадсанаар таны болон ойр дотныхонд тань сайхан харьцаа үүсэх гол тулгуур багана болно гэдгийг мартаж болохгүй. Хийж амжаагүй болон хийнэ гэж бодож яваа ажлаа өнөөдөр хийж дуусгаж амжуулахыг од эрхэс зевлөж байна. Энэ өдөр эрүүл мэнддээ анхаарал тавих өдөр. Хэт бухимдахгүй байж, хүчээ гамнаарай. Хоёр дахин ихийг авахын тулд бусдад хааяа ч гэсэн өгч байхыг санаарай. Хэрэв харилцан тохиролцсон шийдвэр ажил хэрэгт тань гарвал дэмжих хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Энэ ордны эмэгтэйчүүд өнөөдөр сайхан хүмүүстэй уулзаж өөрийгөө сайн талаараа харуулж, эерэг сэтгэгдэл тэднээс авч, магтуулах болно. Харин эрчүүдийн хийхийг хүсэж буй худалдаа арилжаа өнөөдөр амжилттай байх болно. Махан бүтээгдэхүүн болон архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байвал зохионо. Магадгүй амьдралд тань хэрэг болохгүй тийм хэн нэгэн хүнтэй танилцах болно.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр та эргэн тойрныхонтойгоо үл ойлголцох боловч цагаа олж биеэ баривал хүнд асуудал үүсэхгүй байж болно. Одод таныг шинэ зүйл рүү тэмүүлэх болон өөрчлөлт хийхээс татгалзаж эдгээрийг дараа сар хүртэл хойшлуулахыг зөвлөж байна. Өдрийн хоёр дугаар хагаст таныг романтик учрал эсвэл шинэ танилтай болох мөч хүлээж байна.
Загас (2/19-3/20)
Ачаалалтай өдөр. Долоо хоногийн турш ядарсан, хэт ачаалалтай мэдрэмж төрнө. Та гэр бүлийнхэн болон найзуудтайгаа анхаарал болгоомжтой харьцаарай. Тэдний уур уцаар дургүйцэлийг хүргэхээс зайлхийх хэрэгтэй. Энэ хугацаанд та өөрийн авьяас чадвараа нээж, олон нийтийн дунд гэрэлтэх боломж гарна. Төмөр болон үнэт эдлэлийн худалдаанаас бусад худалдаанд амжилттай байх болно.
Өнөөдрийн зурхай /2015.02.21/ | ||
Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.