
Өнөөдөр аргын тооллын 2015 оны хоёрдугаар сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн дөрвөн. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сэтгэл санаагаа төвлөрүүлэн бясалгаж, хуучны эд зүйлс гар урлалыг сонирхож, биеийн тамираар хичээллэхэд таатай өдөр. Найз нөхөдтэйгээ шуугилдан ширээний ард суух болон зочид хүлээн авч наргиж цэнгэх нь таныг ойр дотны хүнтэй маргалдуулж, улмаар урам хугарахад хүргэх магадлалтай. Өөрөө өөртэйгээ байж, бодол санаагаа төвлөрүүлэн бясалгахыг зөвлөмөөр байна. Хойш тавьж болохгүй гэр бүлийн асуудлаа шийдэх хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Аялал, зугаалга, шинэ уулзалтад таатай өдөр. Үдээс хойш гэр бүлийн гишүүд, ойрын хамаатны хэн нэгэнтэй маргахыг үгүйсгэхгүй. Ялимгүй хямралын дараа бүх зүйл өөрийн байрандаа орно. Иймд түр зуурын будлиан, хэрүүлд бодолтой ханд.
Хамтатгах (5/21-6/21)
Тооцоотой байх өдөр. Өнөөдөр сэтгэл гонсойлгосон байдал ба хууралт хүлээж байна. Олонхи ихэрүүд урвалт ба доод түвшний илрэлтэй тулгарах болно. Энэ нь мэдрэлийн тэсрэлт эсвэл мэдрэлийн сөрөг байдалд оруулж мэдэх юм. Улсуудад мухар сохроор итгэсний хэрэггүй. Сайныг санагч зан, өөртөө хатуу үнэнчээр итгэх энэ гурван махчин ихэр нь энэ зарчмууд дээр харилцааг байгуулах хэрэгтэй. Үүссэн нөхцөл байдлын нэмэх хасахыг тооцохыг хичээх хэрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Шинээр ажил үйлс эхлэхэд таатай өдөр. Сэтгэл санааны эерэг өсөлт таныг хүлээж байна. Бэлгийн чадавхи, сэтгэл татах чадвар аажмаар нэмэгдэнэ. Үдээс хойш найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд асуудал үүсэж болзошгүй. Энэ бүхэнд нэг их санаа зовсны хэрэггүй, бүгд сайн сайхнаар төгсөх болно. Үл ойлголцлоос зайлсхийж, харилцан буулт хийвэл бүх зүйлс хэвэндээ орно. Хувийн амьдралд тань гэнэтийн муу мэдээ, үйл явдал тохиолдож таныг эвгүй байдалд оруулж магадгүйг анхааруулж байна.
Арслан (7/23-8/22)
Хар хүчний идэвхжих өдөр. Энэ өдрийн үйл явдал нь таны санаа зовнил ба аюулыг мэдрэх мэдрэмжийг нэмэгдүүлж мэднэ. Таагүй зүйлс нь амьдралын материаллаг талыг хөндөнө. Хулгай дээрэмд өртөх магадлал өндөр байна. Хамгийн үнэтэй зүйлсийг хямгадаж, засч болохгүй алдаа битгий гарга. Танд хамгаалах нэмэлт арга хэмжээ илүүдэхгүй.
Охин (8/23-9/22)
Ачаалалтай, хоёр талтай өдөр. Ёс суртахууны зарчим болон дотоод эрх чөлөөгөө хамгаалахын дор өнгөрөх өдөр. Хувь заяа танд сэтгэл зүйн болон эд материалаас хамаарах ээлжит гэнэтийн бэлгийг илгээхээр бэлдэж байна. Мөнгө төгрөг болон үнэт цаастай холбоотой ажил хэрэгт анхаарал болгоомжтой хандаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр өөртэйгөө ажиллах өдөр. Юуг ч бүү дүрэм журмын дагуу тогтоохыг хичээ. Эхний хагаст гэрийн ажил хийсний хэрэггүй. Энэ өдөр өөрийн сэтгэлийн гүн дэх асуудал болон өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхэд мөн үйл ажиллагаандаа цаг заваа зарцуул. Цаг хугацааг зугаалах аялахад зарцуул. Хайр халамж, хүндлэлээ гэр бүлдээ зарцуулаарай.
Хилэнц (10/23-11/21)
Эрүүл мэндийн хувьд аюултай өдөр.Таны сэтгэлийн хэт хөдлөл тавь хяналтгүйгээс болоод хэрүүл маргаан дэгдээх болон таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ямар ч тохиолдолд та ид шид болон мэргэнд бүү итгээрэй. Энэ нь маш аюултай бөгөөд сөрөг хүчийг дагуулах болно.
Нум (11/22-12/21)
Сонирхолтой өдөр. Энэ өдөр аливаа уулзалт сонирхолтой байна. Урлагийн салбарынхан өөрсдөө дотоод ертөнцөө бусдад нээн, таниулах боломж олдоно. Ихээхэн үнэ цэнэ бүхий оюуны бүтээлүүдийг хүлээж авах чадамж тань өндөр байх нь. Энэ өдөр та амрах, оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай. Мөн аливаад эргэлзэж, тээнэгэлзэж байсан бол учрыг нь тайлахад таатай өдөр. Өдрийг гэрийнхэнтэйгээ гэртээ бус гадуур гарч өнгөрүүлээрэй. Архи тамхи болон мах махан бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэхийг зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр та азгүйтэж магадгүй учир аялалд явах хэрэггүй. Өнөөдрийг гэрийн асуудлаа шийдэх, юм урлан бүтээх, орй дотныхонтойгоо харилцаж өнгөрөөгөөрэй. Дуу хөгжим сонсож, уран зохиолын ном уншаарай. Зүүд зөнтэй байж хувь заяаг өөрчилнө, зодоон зүүдэлвэл сайн сайхан ирнэ.
Хумх (1/20-2/18)
Бодит байдлыг өөрчлаж сайжруулахад тааламжтай өдөр, найзуудтайгаа аялалд явахад тааламжтай. Өнөөдөр бол шинэ танилтай болох хүмүүстэй уулзахад тохирсон өдөр. Гэсэн хэдий ч та гэр бүлийн хүмүүсдээ анхаарал тавихаа бүү мартаарай, гэр бүлийн гишүүдийн хэн нэгэнтэй муудалцах магадалтай. Орой таны сэтгэл түгшүүрлэх магадлалтай учир та өөрийн дотны хэн нэгэнтэй өөрийн мэдрэмжийн талаар хуваалцаарай
Загас (2/19-3/20)
Өнөөдөр идэвхитэй байж, уран сэтгэмжээ гаргах өдөр. Мөн өнөөдөр гэртээ засвар хийж, эмх цэгцтэй болгоход тохиромжтой. Ойр дотныхоны хоорондох харилцаанд итгэл найдвар өв тэгш байдал давамгайлна. Гэртээ гэр бүлийн жижиг баярыг зохион байгуулаарай, энэ баяраас үлдэх дурсамж танд удаан дурсагдах болно.
Өнөөдрийн зурхай /2015.02.22/ | ||
Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.