Шууд Chart

Дэлхийн цомд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо

2015-02-26 13:58:04

Ирэх гуравдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох чөлөөт бөхийн Дэлхийн цомд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Тус тэмцээнд 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер  Б.Шоовдор, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин  С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг нар барилдана. Манай баг “В” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө. “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана. Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Үүнд II, ҮII байранд тус бүр нэг удаа, Ү, ҮI байранд тус бүр хоёр удаа орж байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм.

 

 

Дэлхийн цомд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо   
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй