
Манай улсад хүүхдэд ээлтэй хууль эрхзүйн орчин дутмаг байгааг албаныхан хэллээ. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өссөөр байгаа юм. "Гэтэл хохирсон хүүхдүүдээс мэдүүлэг авахдаа тэдний эрхийг мөн зөрчиж байна. Энэ нь хууль эрх зүйн хүрээнд хүүхдийг хамгаалах тодорхой зүйл ангийн зохицуулалт дутуутай холбоотой" гэж Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг хэллээ.
Тухайлбал, өнгөрөгч онд л гэхэд 120 гаруй хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгаа байна. Гэтэл хүчирхийлэлд өртсөн хүүхэд шүүх эмнэлэгт үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, мөн эрхээ хамгаалуулах хуулийн хүрээнд үнэгүй зөвлөгөө ч авч чаддаггүйг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа.
Хүүхдэд ээлтэй хууль эрхзүйн орчин дутмаг байна | ||
Үзсэн: 2139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.