
Хүүхдийн хэлд орох нас 4-6 сараар хойшилж байна гэсэн судалгааг Сэтгэл судлалын үндэсний төвөөс гаргажээ. Энэ нь эцэг, эхчүүд хүүхэддээ цаг бага гаргаж байгаатай холбоотой гэж үзжээ.
Хүүхэд хэлд орохоосоо эхлэн хоцрогдолд орвол цаашлаад хичээл сурлага, бие бялдрын хоцрогдолд ордог байна. Тиймээс эцэг, эхчүүд аль болох хүүхэд, гэр бүлдээ цаг гаргаж, хүүхэдтэйгээ найз нөхөд шиг нь ойлголцож, хэрэгцээтэй мэдээллээр хангаж байх хэрэгтэйг судлаачид зөвлөлөө. Гэр бүл судлалын ухааны доктор Г.Наранбаатарын ярианд анхаарлаа хандуулна уу.
Өнөө үед хүүхдийн орчинд интернет, ухаалаг утас гэх мэт зүйлсийн нөлөө их байна. Үүнээс болж хүүхдийн хүмүүжил доголдох, хэл яриа болон бие бялдрын хөгжил муу болж өсөх гээд олон бэрхшээл бий болж байна. Үүнээс ангид байхын тулд эцэг, эхчүүд, асран хамгаалагчид юунд анхаарах хэрэгтэй вэ. Энэ сэдвээр өнөөдөр "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр зочинтой ярилцах болно.
Хүүхдийн хэлд орох нас 4-6 сараар хойшилж байна | ||
Үзсэн: 4225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.