
Залуучууд та бүхэнд хэрэг болохуйц нэн чухал мэдээлэл болох орон орны Засгийн газруудаас олгодог тэтгэлгүүдийг цувралаар нийтлэж байна. Энэ удаад АНУ, ИБУИНВУ болон Европын зарим улсуудын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас олгодог тэтгэлэг
1. "Fulbright Foreign Student Program"
Манай улсад оюутанууд нилээн түгээмэл хамрагддаг тэтгэлэг бөгөөд жил бүр дэлхийн хэмжээнд 1800 гаруй тэтгэлэг олгодог. Ихэвчлэн магистр, докторын сургалтанд олгоно. Мөн зэрэг олгодоггүй мэргэжил дээшлүүлэх зарим хөтөлбөрөөр тэтгэлэгт олгогдох боломжтой юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол 2016/2017 оны хичээлийн жилийн тэтгэлт хөтөлбөрийн мэдээлэлийг энэ линкээр орж http://
2. "Hubert H. Humphrey Fellowship Program"
Мэргэжил дээшлүүлэх, зэрэг олгодоггүй сургалтуудад олгодог энэ тэтгэлэг жил бүр дэлхийн хэмжээнд 200 орчим мэргэжилтэнүүдийг шагнадаг.
Тэтгэлэгт :
Тухайн их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, хэрэв шаардлагатай бол англи хэлний сургалтын зардалыг оруулан тооцоно. Ном сурах бичиг, нэг удаагийн компьютер авах зардал, ирж очих нислэг, мэргэжилийн судалгааний ажилын аялал, уулзалт, семенар сургалтын зардалууд багтдаг. Энэ линкээр орж тэтгэлэгт хамрагдах боломжтой их дээд сургуулиудын мэдээлэл аваарай participating USA universities
Суралцах мэргэжилийн жагсаалт:
• Agricultural and Rural Development
• Communications/Journalism
• Economic Development
• Educational Administration, Planning and Policy
• Finance and Banking
• Higher Education Administration
• HIV/AIDS Policy and Prevention
• Human Resource Management
• Law and Human Rights
• Natural Resources, Environmental Policy, and Climate Change
• Public Health Policy and Management
• Public Policy Analysis and Public Administration
• Substance Abuse Education, Treatment and Prevention
• Teaching of English as a Foreign Language
• Technology Policy and Management
• Trafficking in Persons Policy and Prevention
• Urban and Regional Planning
Дэлгэрэнгүйг: Public Affairs Section of the U.S. Embassy or Bi-national Fulbright Commission in your country/ http://
Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын Засгийн газраас олгодог тэтгэлэг
1. "British Chevening Scholarships"
Жилд дунджаар 1500 гаруй оюутануудад олгодог энэхүү тэтгэлэгийн хэмжээ 30 мянган фунт стерлинг орчим,сургалтын зардал, ирж очих нислэг, сар бүрийн оюутаны тэтгэмж, байр ,амжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг жилийн бүх зардалыг багтаасан байдаг. Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгоно. Өргөдөл анкет бичиг баримтыг жил бүрийн наймдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 15 ныг дуустал хүлээн авдаг. Дэлгэрэнгүйг: http://www.chevening.org/
2."Commonwealth Scholarships for Developing Commonwealth Countries"
Британийн хамтын нийгэмлэгт багтдаг улс орнуудын оюутануудад олгодог. Тэтгэлэгт хамрагдах оюутан доорхи линкээр орж энэхүү жагсаалтанд багтсан их дээд сургуулиудын магистр ,доктор доктрантаар суралцах юм. UK universities with which the CSC has a part funding agreement. Тэтгэлэгт бүх зардал багтдаг.
Европын орнуудын засгийн газраас олгодог тэтгэлэг
1. "Netherlands Fellowship Programme"
Голландын аль нэг их дээд сургуульд магистр, доктор ,богино хугацааны сургалтуудад суралцах бол өөрсдийн хүсэлт өргөдөлийг илгээн хамрагдах боломжтой. Нийт 51 оронд олгодог https://
2. "Norwegian Quota Scholarship Scheme"
Тэтгэлэгт хамрахдаа энэхүү линкээр орж participating institutions' websites судалж үзэх, жагсаалтанд хамрагдаж буй сургуулиудын баклавр, магистр ,докторын сургалтанд 2015 оны ес сард эхлэн суралцах бол өөрийн суралцаж буй йх дээд сургуулийн удирдлагаар дамжуулан хүсэлтээ илгээх шаардлагатай. Тэтгэлэгийг олгохдоо 30% тэтгэлэг 70% зээлийн нөхцөлтэйгээр олгодог боловч суралцаж дүүргээд өөрийн эх орондоо ажиллаж буй төгсөгчидийн 70% зээл тэтгэлэг болдог.
Дэлгэрэнгүйг : http://siu.no/eng/
3."DAAD Scholarships for Development-Related Postgraduate Courses"
Германы засгийн газраас магистрын сургалтанд 50% , 100% тэтгэлэг олгодог. Тэтгэлэг авах боломжтой сургуулийн нэрсийг энэ линкээр list of eligible postgraduate courses for 2015/2016 гэж үзнэ үү. Энэхүү жагсаалтанд хамрагдаж буй улсын иргэд хамрагдах боломжтой https://www.daad.de/
Албан ёсны вэб хуудас:http://www.daad.de/
4. "Swiss Government Excellence Scholarships"
Тэтгэлэг 180 орчим улсын докторын буюу докторын дараах судалгааны ажилаа Швейцарийн төрийн санхүүжилттэй аль нэг сургуулийн буюу Швейцарийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтануудад олгоно. Тэтгэлэгт сар бүрийн оюутаны цалин, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, байрны зардалууд багтана.
http://www.sbfi.admin.ch/
5. "Swedish Institute Study Scholarships"
Шведийн их дээд сургуулиудад магистраар суралцах хүсэлтэй хөгжиж буй орнуудын оюутнуудад Шведийн засгийн газарын тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал, зарим нэг аялал жуулчлалын зардал,даатгал зэрэг багтдаг. Ойролцоогоор 550 тэтгэлэг санал болгодог. Сонгогдох эрхтэй магистрын програмуудын жагсаалт албан ёсны вэб сайт дээр https://studyinsweden.se/
6. "Denmark Government Scholarships for Non-EU Students"
Дани Засгийн газар Дани улсад магистраар суралцах хүсэл эрмэлзэлтэй олон улсын оюутнуудыг талархан хүлээн авч байна. Тэтгэлэгийн тоог Европын Холбоо / Данийн Боловсролын яамнаас жил бүр тодорхойлдог. Дээд боловролийн байгуулагуудын жагсаалт - албан ёсны вэб сайт : http://studyindenmark.dk/
7. "Italian Government Scholarships for Foreign Students"
Италийн иргэн, гадаадын иргэн аль аль нь Итали-д суралцахад Италийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Италийн улсын сургуулиудад магистр, баклавр Итали хэлний сургалтуудад суралцахад олгоно.
Дэлгэрэнгүйг : http://www.esteri.it/MAE/
8. " Eiffel Scholarships in France for International Students"
Францын гадаад харилцааны яамнаас санаачлилсан Францын дээд боловролийг байгуулагуудад хамгийн сайн гадаад оюутнуудыг татах зорилготой Эйфелийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан магистр, докторын сургалтанд хөнгөлөлт олгодог.
Суралцах чиглэл :
• инженерийн шинжлэх ухаан, тухайлбал математик, физик, хими нано, био технологи, дэлхий, байгаль орчин, мэдээлэл зүй, харилцаа технологи зэрэг
• эдийн засаг, менежмент
• хууль, Улс төрийн
Дэлгэрэнгүйг : http://
Засгийн газруудаас олгодог тэтгэлгүүд | ||
Үзсэн: 2216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.