
Өнөөдөр буюу 2015 оны гуравдугаар сарын 20-нд бөмбөрцгийн умард хагаст бүрэн ажиглагдахуйц нар хиртэлт болно гэсэн мэдээлэл байсан. Энэ удаагийн нар хиртэлт хойд Атлантаас 400 километрийн зайд нарийхан зурвас үүсгэж харанхуй болно гэдгийг одон орон судлаачид мэдэгдээд байгаа.
Нар хиртэлт хамгийн тод ашиглагдах газар нь Фаэрөэрийн арлууд гэнэ. Мөн Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгуудад илүү тод ажиглагдах юм. Улаанбаатарт ойролцоогоор 16.00-18.00 цагийн хооронд нар хиртэлт ажиглагдана. Гэхдээ нар хиртэлт Улаанбаатарт бүтэн болохгүй бөгөөд 20-30 орчим хувьтай ажиглагдах аж.
Нар хиртэх явцыг эндээс ажиглаж болно.
Нар хиртэлт гэж юу вэ?
Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2 - 5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байдаг. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.
Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт (зарим соёл иргэншилд одоо хүртэл) нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Монголд нар хиртэхийг Рах гэгч бөгсгүй аварга амьтан нарыг залгиснаас үүдэн бий болдог гэх домог байдаг бөгөөд бөгсөөр нь хурдан гаргахын тулд түмпэн сав нүдэж, хүүхэд уйлуулан, нохой хуцуулж их дуу чимээ гаргадаг заншил байсан гэдэг.
Нар хиртэлт эхэллээ | ||
Үзсэн: 8266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.