Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.03.21/

2015-03-21 06:27:47

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 21. Бямба гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 01. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, 5 шар мэнгэтэй улаан Бич өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран  7 цаг 01 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал 6 цаг 41 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Спортлог байх өдөр. Биеийн тамирын дасгал хийх, хэн нэгэнтэй харилцах, идэвхитэй амралт ба тоглоомоор тоглох нь таатай. Эмэгтэй хонинуудад илэрхий илүү байх шинж чанар, сэтгэлийн халуун байдал, итгэмтгий уужим сэтгэл нь хүмүүс ойлгоход хэцүү учир хүнтэй харьцах харилцаа амжилтгүй болдог. Эрэгтэй хонинууд өөрийн практик үйлдлээ хянах хэрэгтэй. Илэрхий мэт байх нь амжилт ашгийг сүйрүүлэх ялагдалд хүргэж магадгүй.


Үхэр (4/20-5/20)

Найз нөхөдтэй болон ойр дотны хүмүүстэй хийх уулзалт нь ядрах, ачаалал авахын шалтгаан болно. Тиймээс амралтын өдрүүдийг байгалийн сайханд гэр бүлийн, цомхон хүрээнд өнгөрүүлэхээр төлөвлөх хэрэгтэй. Хайртай хүний халуун дулаан тэврэлт нь зүрх сэтгэлийг тань дулаацуулж, аз жаргал, баяр баяслаар тэтгэх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Ойр дотны хүнтэй харилцах харилцаанд эзэрхэг, түрэмгий зан байдал гаргахгүй байхыг од гаригс сэрэмжлүүлж байна. Эрүүл мэндтэй холбоотой хүндрэлүүд гарах магадлалтай. Энэ өдөр бие организмд хор хөнөөл учруулж болохуйц согтууруулах ундаа болон хийжүүлсэн ундаанаас аль болох хол байхыг хичээгээрэй. Тээврийн хэрэгсэл буюу машинаар явахдаа их хурдтай явах, хурц үзүүртэй болон тайрч зүсдэг багаж хэрэгслүүдийг ашиглах зэргээс аль болох татгалз.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Бүх хүмүүс таны эсрэг, зөвхөн дотны найз тань таныг оилгоно. Санагдаж байгаа шиг бүх зүйл тийм ч муу биш тул энэ бүхнээс болж бүү гунигла. Хэрэв бясалгах боломж олдвол түүнийг бүү алд. Энэ нь тайван орчинд тулгамдсан асуудлыг тунгаах, зөв дүгнэлт хийх, тайвшрахад тань тусална.


Арслан (7/23-8/22)   

Оюуны хөгжил, хувийн амьдралын асуудалд энэ өдрийг зориул гэж одод зөвлөж байна. Өнөөдөр архи, согтууруулах ундаа болон махан хоолноос татгалзвал зохино. Үдэш амралт, дуртай зүйлдээ цаг гарга. Хайр сэтгэлийн фронт дээр бүх зүйл хэвийн. Ганц бие арслангуудад романтик болзоо товлоход тохиромжтой. Гэхдээ санаандгүй учирсан хосуудад энэ өдөр гэнэтийн таатай зүйлүүд ар араасаа гарч ирнэ.


Охин (8/23-9/22)   

Найз нөхдийн болон садан төрлийн холбоог сэргээн босгоход тохирсон өдөр. Энэ өдөр олонх охины ордныхныг хүчтэй сэтгэл догдлуулж түгшээнэ. Хэт их сэтгэл хөдлөлийн байдал нь бүгдийг нурааж болох учир болгоомжтой бай. Ойрын улсуудтайгаа хэрэлдэхдээ биеэ барихгүй байх нь ялах магадлал өндөр байна. Өнөөдрийн биеэ авч яваа байгаа байдлаас таны амьдрал бүхэлдээ хамаарна.


Жинлүүр (9/23-10/22)   

Үл бүтэх найдлага хүлээсэн, сэтгэл гутралд хүргэсэн өдөр байх болно. Эрүүл мэндэд аюул учрах магадлалтай. Гэмтэл авах, өвчин тусах, сэтгэл зүйн дарамтанд өртөх магадлалтай. Та өөрийн хийж чаддаг ажилаа гүйцэтгэхийг одод зөвлөж байна. Биеийн хүчний ажил хийх, зүсэгч багажууд болон цахилгаан хэрэгсэлтэй харьцах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийгээрэй. Туршилж ажил хийхээс зайлсхийж зөвхөн шалгагдсан аргаар ажлыг хийж гүйцэтгээрэй.


Хилэнц (10/23-11/21)   

Зорилго, эрч хүчээ төвлөрүүлэх мөн гадаад нөлөө нэмэгдэнэ. Сарын энэ өдөр танд тайлбарлахын аргагүй тийм түгшүүр ирнэ. Үрэвсэлт өвчин гарч ирнэ. Од гариг хэсэгхэн хугацааны эмзэглэл, хэт итгэмтгий байдлуудаас болоод олон зүйлд түгшинэ. Хэн нэгнээс дэмжлэг олохыг хичээ. Эргэн тойронд нөлөө бүхий хүмүүс таны сэтгэлзүйд нөлөөлөх боломжийг бүү олго. Хучтэй байж, цоо шинэ алхам хий. Оройг гэр бүлийхэнтэйгээ өнгөрүүлээрэй.


Нум (11/22-12/21)   

Асуудалтай өдөр, энэ өдөр хууран мэхлэлтээр дүүрэн байна. Тэвчээртэй байхыг одод зөлөж байна. Мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай учир сэгтэл хөдлөлөө барьж сэтгэлээ дагахгүй байхыг хичээ. Бусдын бодолд тэвчээргүй хандах, уурлахаас зайлсхий. Өөртөө шүүжмлэлтэй хандаж, ойр дотныхонтойгоо үнэнч бай эс тэгвээс жижиг асуудлууд нь үймээн үүсгэнэ.


Матар (12/22-1/19)   

Аялал, өөрчлөлт, шинэ зүйл руу ороход таагүй мөн идэвхгүй өдөр. Яаралтай шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна. Харин үүний оронд аливаа зүйлийг харж тунгаан бодсоны дараа ямар нэгэн алхам хийх хэрэгтэй. Өнөөдөр хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт гарч байгалийн сайхныг хамтаар мэдэрч өдрийг зугаатай өнгөрүүл. Сайн найз нөхөдтэйгээ оройг зугаатай өнгөрүүлээрэй. Энх тайван, хайр дурлал ахин танай гэрт орж ирнэ. Энэ бүхнийг хүлээн авахад сэтгэлээ бэлд.


Хумх (1/20-2/18)   

Энэ ордны эмэгтэйчүүдийн хайр дурлалын асуудалд төгсгөл ирж байгааг одод сануулж байна. Харин эрэгтэйчүүдэд тааламжтай, хэрэгцээтэй хоёрын хооронд сонголт хийх шаардлага гарна. Зөв сонголт таньд амжилт авчрах боломж, өөрчлөлтүүдийг авчирна. Төлөвлөгдөөгүй аялалд явна.



Загас (2/19-3/20)

Ачаалалтай өдөр. Энэ өдөр гэмтэл авах, өвдөх магадлалтай Хэрэв бэртэж гэмтсэн тохиолдолд эмчилгээний хугацаа урт байх нь. Аливаад өөрийнхөөрөө хэт зүтгэж, ухаан мэдрэлгүй мэт явах хэрэггүй. Ажил хэргээ болон өөрийн эрүүл мэнд, биеэ бодож хааяа ч гэсэн зөвшилд хүрдэг гэдгийг өөрийнхөө төлөө бүү мартаарай. Магадгүй, зөвхөн өнөөдөр энэ төрлийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ.
 


Өнөөдрийн зурхай /2015.03.21/  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй